XVIII
зуунд хөгжиж байсан рококо болон шинэ классицизм нь аж үйлдвэрлэлийн
хувьсгалын болон Гэгээрлийн эриний эхлэлийн дэвсгэр дээр ухаант, үл
хамаарах хүнийг уран бүтээлийн төвд багтаав. Өөр өөрийн арга маягаараа
эрс ялгаатай уран зургийн хоёр хөдөлгөөнийг олж болно гэж үү. Үр
нөлөөтэй, гайхалтай, эрчимтэй рококо Францын хувсгалын өмнөхөн шинэ
классицизмын дүрслэлийн хатуу чанга, зогсонги байдалтай тулгарчээ.
→ Рококо болон шинэ классицизм нь зургийн уламжлалт сэдвүүдийг шашны нөлөөллөөс чөлөөлөв. Анх удаа зургийн хоёр арга маяг зэрэгцэн орших болов.
→ Рококо болон шинэ классицизм нь зургийн уламжлалт сэдвүүдийг шашны нөлөөллөөс чөлөөлөв. Анх удаа зургийн хоёр арга маяг зэрэгцэн орших болов.
ТҮЛХҮҮР БАРИМТУУД
ШИЛЖИЛТИЙН ҮЕ БОЛСОН XVIII зуун бидэнд ирж буй эриний суурийг тавьж өгөв.
РОКОКО нь язгууртан нийгмийн урлаг, маш нарийн, таатай бас эротик шинжтэй.
ШИНЭ КЛАССИЦИЗМД урлагийн хувьд гол нь санаа, тэрээр тодорхой, логиктой бас ёс суртахуунтай байх ёстой.
ЭС ХАМААРАХ НЬ ӨСӨН НЭМЭГДСЭЭР БУЙ зураачид уламжлалт сэдвүүдийг тайлбарладаг.

РОКОКО
XVIII
зууны эхэнд сэтгэл хөдлөлийн хувьд цэнэглэгдсэн барокко арга маяг
хөнгөн, эерэг рококод байр сууриа тавьж өгөв. Шинэ арга маяг нь үр
нөлөөллөг, дэгжин бас гүн гүнзгий шинж чанартай.
Бароккогоос рококод
шилжих шилжилт хялбар байлаа, учир нь рококог хожмын бароккогийн хэсэг
гэж үздэг байлаа. Бароккогоос рококо арга маягийн ялгаа нь донсолгох,
итгүүлэхийг эрмэлздэггүй, харин юуны өмнө чимэглэж, таашаал хүргэхэд
оршино.
Язгууртан ангийн амттайхан амьдрал
Баялаг бүтцийг
эрхэмлэсэн рококо хэт нь урлагийн бүтээлийн цуглуулагчид болж, түүгээрээ
дамжуулан өөрсдийгөө алдаршуулах язгууртны дэгжин хээнцэр ертөнцийг
дүрсэлж байлаа. Тосон будгаас гадна зураачид тунгалаг байдлаараа
түгээмэл болсон усан будаг, пастель ашиглах болов. Будгийн шулуун наалт
болон өнгөний хослуулалтаар Франсуа Буше, Жан Оноре Фрагонар нар эротик
оргилтой зургуудаа бүтээсэн бол харин Антуан Ватто аарийн “Кифера арал
руу мөргөл хийсэн нь” зурагтаа орчин үеийнхээ нийгэмд тохирсон домог
зүйн сэдвийг ашиглажээ.
УИЛЬЯМ ХОГАРТ 1697 онд Лондонд төрсөн ба 1764 онд мөн тэндээ нас баржээ.
ОРЧИН ҮЕИЙН ШОГ ЗУРГУУД шог болон нийгмийн шүүмжлэлийн зургаар мэргэжсэн Хогартын гараас хялбархан гэгч нь гарч байлаа.
ЗОХИОГЧИЙН ЭРХИЙН ТУХАЙ ХУУЛЬ Англид “Сийлбэрчийн зохиогчийн эрхийн албан баримт” нэртэйгээр Парламентаар Хогартын ачаар батлагдсан нь зураачдын бүтээлийг хуулбарлахад хуулийн хяналт тавих тухай анхны хууль болжээ.
“Бээжин хавтай өөрийн хөрөг” (1745 он)

Шог зураг бҮтээгЧ
ӨӨРИЙН ХҮҮРНЭЛ
ЦУВРАЛ ЗУРГУУДДАА Хогарт дээд нийгмийн уналт болон хоёрдмол жишгийг
тодорхойлон зуржээ. Үүнээс гадна, тэрээр хүн амын ядуу давхрагын
амьдралын нөхцлийг ижил хэмжээгээр шүүмжлэлтэйгээр үнэлжээ. Түүний
“Джиний нарийн гудам” хэмээх сийлбэрт архи хэтрүүлэн хэрэглэхийг
шүүмжилжээ. Хогарт зохиолч Генри Филдингийн хамт архийг буруугаар
хэрэглэхийн эсрэг хамтарсан ажиллагаа явуулж байсны нэг нь энэ зураг
ажээ.
ИРЭЭДҮЙН ГАЙХАЛТАЙ СИЙЛБЭРЧ Хогарт өөрийн зургуудийнхаа эхийг бэлтгэдэг байсан ба түүний ёс суртахууны сургаальтай бүтээлүүд олон тоогоор хэвлэгддэг байв.
Жиний нарийн гудам” (Уильям Хогарт, 1751 он)
ИРЭЭДҮЙН ГАЙХАЛТАЙ СИЙЛБЭРЧ Хогарт өөрийн зургуудийнхаа эхийг бэлтгэдэг байсан ба түүний ёс суртахууны сургаальтай бүтээлүүд олон тоогоор хэвлэгддэг байв.
Жиний нарийн гудам” (Уильям Хогарт, 1751 он)
Шинэ мэдрэхүй
Францын зураач
Жан-Батист Симеон Шарден тиймч сайн аргатай гэмээргүй дүрсүүдийн бүхэл
бүтэн ертөнцийг бүтээжээ. Түүний бүтээсэн тайван натюрмортууд болон
энгийн зургуудад голландын төрөл зүйлийн уран зургийн адилаар тэрээр
нийгмийн доод ангиудын амьдралд хандуулав. Түүний зургуудад бүдэгрүүлсэн
аяс зонхилдог. Англид Томас Гейнсборо хүмүүс болон байгалийн мэдрэмжийн
хөргүүдийг бүтээсэн бол харин Джошуа Рейнольдс сонгодог туйлын
санаандаа үнэнч хоцров. Хошин зураач Уильям Хогарт түүхэнд нийгмийн
шүүмжлэлийн өдрийн мэдээч болон орсон хэдий ч реалист хөрөг зургууд
түүнээс хөндий байсангүй.
ШИНЭ КЛАССИЦИЗМ
Тод
шугамууд, өнгөний жигдхэн тавилт болон зогсонги зохиомжууд нь сонгодог
эртний үеийн загваруудаар урамшин зоригждог шинэ классицизмийг
тодорхойлно. Тэрээр Францаас эхлэн бүхий л Европ, Америк даяар тархжээ.
Шинэ классицизм
XVIII зууны дунд үеэс эхлэн хөгжсөн, дээд зарчмууд болох байгалийн
хуулиудын зохицол болон тод байдлыг өөртөө шингээсэн арга маяг юм. Зүй
зохистой байх болон хатуу сургамжид захирагдсан энэхүү урлаг сэтгэл
хөдлөлд бус, оюун ухаанд хандсан байлаа.
Сонгодог эртний үеийг дууриан
Яг л зуун жилийн
өмнөх шиг сонгодог эртний урлаг шинээр гарч ирсэн уран сайхны
хөдөлгөөний хувьд дахин загвар нь болов. Эртний үед зонхилж байсан
амгалан тайван тансаг, энгийн байдал болон реализм рококод бүр алдагдаж,
уналтын хэмээн тооцогдох болов. Гэхдээ шинэ классицизм нь зонхилогч
арга маягийн гоо зүйн чиглэлийг бодвол нэлээд өргөн юм. Грекийн болон
римийн эртний үе нь Францын хувьсгалын өмнөхөн ихээхэн яригдаж байсан
ардчилсан болон бүгд найрамдах туйлын санааг шингээсэн байлаа.
Уран сайхны тунхаг
Шинэ классицизмийн
гол бүтээл нь 1784 онд Жак Луи Давидын зурсан “Гораций нарын тангараг”
хэмээх зураг. Тод байгуулагдсан зохиомж шинэ арга маягт техникийн хувьд
зохицсон төдийгүй, санаа нь эртний үеэс авсан сэдэв дээр үндэслэгджээ.
Энэ нь зураачийг нэрд гаргажээ. Давид Римийн эрх чөлөөг тууштай
хамгаалахаар тангараг өргөсөн ах дүү гурван Горацийн түүхийг ашиглажээ.
Дэгжин шугам Антонио Кановын уран бүтээл ямар нэгэн улс төрийн чиглэлээс тасархай мэт санагдавч сонгодог эртний илэрхий нөлөөн дор оршдог. Түүний Венерын дүрд Паолина Боргезийн амгалан тайван баримал барокко болон рококогийн жам ёсны бус дүрүүдтэй адилгүй. Наполеон Бонапартын эгч Паолина гүнж нүцгэн зуруулснаар маргаан дэгдээж байв.
Жан Огюст Доминик Энгр бас л хатуу тогтсон дүрмийг баримталж байлаа. Түүний уран бүтээлд гол үүргийг уян хатан, уран тод шугаман зураг гүйцэтгэдэг, хэдийгээр Энгр нь харандаан хөргийн гарамгай зохиогч нь боловч түүний уран зургууд үзэгчдийг уран сайхны өөрийн гэсэн нарийн тод, арга маягаар шагшуулдаг.

Зургийн академи
Шинжлэх ухааны
арга зүй урлагийг орхидоггүй. Зургийн академид суралцах болсноор гар
урлангууд дахь сургалтыг шахжээ. Сургалтын шинэ хэлбэр нь хуучин
мастеруудын бүтээлийг хуулбарлах, гипсэн болон нүцгэн загваруудыг
зурахад оршиж байлаа. Сургалтын хэвшмэл хөтөлбөр болон уран сайхны
уламжлал шүүмжлэлд өртөх нь нэмэгдсээр байлаа. XX зууны эхэн хүртэл
эмэгтэйчүүд зургийн академид суралцах нь хориотой байлаа.
Зураг: “Хааны академийн амьдралаас зурагласан нь” (1811 он)
Зураг: “Хааны академийн амьдралаас зурагласан нь” (1811 он)
АНХДАГЧ ЭХ БУЛГААС
ЧАМИН ЮМС: европчууд шаазан үйлдвэрлэх аргыг нээснээр жижиг чимэглэлийн ялтсуудыг олноор үйлдвэрлэхэд нөлөөлөв.
ЖАК ЛУИ ДАВИД хувьсгалын үеэр толгой таслагч машинаас арайхийн зайлсхийжээ.
ЛУВР францын хаадын шилтгээн байснаа хувьсгалын дараа анхны улсын музей болов.
ЖАК ЛУИ ДАВИД хувьсгалын үеэр толгой таслагч машинаас арайхийн зайлсхийжээ.
ЛУВР францын хаадын шилтгээн байснаа хувьсгалын дараа анхны улсын музей болов.
Зургийн зохиомж
СЭТГЭЛ
ХӨДЛӨЛИЙН ЗАНГАА байгаа ч гэсэн уг үзэгдэл нь ер бусын хүнд. Энэ нь
түүнийг зохиомжлох үед дүрсүүдийн хөдлөлийг хязгаарласан босоо, хэвтээ,
ташуу шугамуудын тор ашигласнаар нөхцөлджээ. Гурвалжин хэлбрийг
ашигласан нь давын өмнө нүднээ өртөнө. Энэхүү гурвалжин зогсонги тайван
байдалд хүргэдэг эсрэг хөдөлгөөнөөр ташуу шугамуудын эрчимтэй
хөдөлгөөнийг хааж байна. Тийм загвар энэ зурагт нэг бус удаа давтагддаг.