“Барокко”
гэдэг нэр томъёо урлагийн түүхэнд нэгэн зуунд оршиж байсан өргөн
хүрээний арга маягуудыг тодорхойлохын тулд ашиглагддаг. XVII зуунд шашны
дайны хөлд автсан Европод барокко арга маягийн тодорхой чиглэлүүд
хөгжиж эхлэжээ: гэхдээ улс орон бүрт тэрээр өвөрмөц үндэсний онцлогоор
тодорхойлогдож байлаа. Католик шажинт орнуудад гоо сайхны монументализм
зонхилж байсан ч абсолютизмыг баримтлагч Франц сонгодог дэгжин хээнцэр
байдлыг, харин протестант Голландид ялсан хөрөнгөтний реализм хөгжжээ.
→ Барокко урлагт натурализм ба идеализм нь баясгалан төгөлдөр дүрүүдийн нэгдмэл ертөнц болон нийлдэг.
→ Барокко урлагт натурализм ба идеализм нь баясгалан төгөлдөр дүрүүдийн нэгдмэл ертөнц болон нийлдэг.
ТҮЛХҮҮР БАРИМТУУД
Католицизмын төв болж байсан РИМЭЭС барокко арга маяг бүхий л Европоор дэлгэрчээ.
СҮМ БОЛОН ХААДЫН ӨРГӨӨ олон нийтийн гэсэн нүүр төрхийг харуулахын тулд барокко урлагийг ашигладаг байжээ.
НАТЮРМОРТ, БАЙГАЛИЙН ЗУРАГ БОЛОН ӨДӨР ТУТМЫН АМЬДРАЛЫН ҮЗЭГДЛҮҮД уран зургийн үл хамаарах төрөл зүйлүүд болов. ЭНГИЙН ХҮМҮҮС урлагийн бүтээлүүдйиг худалдагчид болон цуглуулагчид болцгоов.
СҮМ БОЛОН ХААДЫН ӨРГӨӨ олон нийтийн гэсэн нүүр төрхийг харуулахын тулд барокко урлагийг ашигладаг байжээ.
НАТЮРМОРТ, БАЙГАЛИЙН ЗУРАГ БОЛОН ӨДӨР ТУТМЫН АМЬДРАЛЫН ҮЗЭГДЛҮҮД уран зургийн үл хамаарах төрөл зүйлүүд болов. ЭНГИЙН ХҮМҮҮС урлагийн бүтээлүүдйиг худалдагчид болон цуглуулагчид болцгоов.
ИТАЛИЙН БАРОККО СҮМИЙН АЛБАНД
Италийн
барокко урлаг Эсрэг реформацитай нягт холбоотой байлаа. Урлагийн аугаа
бүтээлүүд католик шажны итгэлийг хүртэхүйн шинэ хүчээр дүүргэхийн тулд
чиглэгддэг байв.
Католик шашны
сургаалийн ил тод, дур татам байдлыг дээшлүүлэхийн тулд XVII зууны
туршид Сүм хийд урлагийн татах болон ховсдох хүчинд ихээхэн ач холбогдол
өгөх болов. Үүний үрээр Рим урлагийн гол төв болов.
Итгэл үнэмшлийн хэрэгжилт
Дээд Сэргэн мандлаас
эхлэн зураачид тэдний өөрсдийнх нь амьдралын туршлагаас ангид орших ил
тод ертөнцийг домог зүйн Элизиумын адилаар дүрслэх болов. Бароккод
библийн уламжлалууд болон сэдвүүд гайхам үр нөлөөлөл, бахдал дүүрэн
сэтгэл эзэмдэм тууштай реализмын замаар нэвтэрч байлаа. Сант Иньяццо
сүмийн хүнхэр орой доторх ханын зургууд дээр зураач Андреа дель Поццо
уран зурагт уран барилгын элементүүдийг оруулав.
Тэрээр ханын
зурагтаа өөрийн диваажинг бүтээв: тэрээр бодит байдал болон уран зургийн
дүрүүдийг нэгтгэн нийлүүлжээ. Урлаг болон уран барилга нь бароккогийн
нийлэг болов. Рим дахь урлагийн хөгжил нь амьд байх үед нь XVII зууны
шинэ Микеланджело хэмээн хүлээн зөвшөөрч байсан Джанлоренцо Бернинитэй
нягт холбоотой. Дээд Сэргэн мандлын зууны олонх зураачдын адилаар тэрээр
бүх талын авъяас билэгтэн байв. Ариун Петр Базиликийг сэргээн засварлах
үед төслийн уран барилгачийн ёсоор шийдвэрлэх үүрэг гүйцэтгэжээ. Уран
барималчийн ёсоор тэр эрчимтэй сэтгэл хөдлөлтэй, хүүрнэл, мэдрэмжээр
дүүрэн тийм баримал дүрүүдийг бүтээжээ. Уран зургийн урлагийн аугаа их
шинийг санаачлагч Караваджо зургууддаа гэрэл сүүдрийг ашигласнаар нэрд
гарчээ. Тэрээр өнөөг хүртэл нэрд гарсан тэр үеийн цөөхөн эмэгтэй
зураачдын нэг Артемизия Джентилески зэрэг хожмын үеийн зураачдад онцгой
нөлөө үзүүлжээ.
МИКЕЛАНЖЕЛО МЕРИЗИ ДА КАРАВАДЖО 1571 онд Миланд төрсөн, 1610 онд Италийн Порто-Эрколе-д нас баржээ.
Маньеризмийн АРГА МАЯГИЙН ЭСРЭГ Караваджо амьдралын хүчирхэг реализмыг ухамсартайгаар нэвтрүүлэв.
“КАРАВАЖИСТҮҮД” Караваджогийн арга маягийг дууриаж, бүхнээс түрүүн гэрэл ба сүүдрийн зохицлыг гаргадаг байв.
Өвчтөн Вакх” (Вакхийн дүрээр өөрийгөө зурсан нь, 1593 он орчмын үйл явдал)
Маньеризмийн АРГА МАЯГИЙН ЭСРЭГ Караваджо амьдралын хүчирхэг реализмыг ухамсартайгаар нэвтрүүлэв.
“КАРАВАЖИСТҮҮД” Караваджогийн арга маягийг дууриаж, бүхнээс түрүүн гэрэл ба сүүдрийн зохицлыг гаргадаг байв.
Өвчтөн Вакх” (Вакхийн дүрээр өөрийгөө зурсан нь, 1593 он орчмын үйл явдал)
Караваджо
ӨӨРИЙН
АМЬДРАЛЫНХАА ХЭВ МАЯГААР Караважо италийн уран зурагт “enfant terrible”
хэмээх алдрыг хүртжээ. Тэрээр амьдралын архидагч хэв маягтан байснаас
хуультай нэг бус удаа асуудалд орж байжээ.
УРАН ЗУРАГТ ГЭРЭЛ БОЛОН СҮҮДРЭЭР ТОГЛОХ НЬ Караваджо болон түүний эрчимтэй эрс ялгарлын хамтаар урлагийг шинэ шинэ оргилд хүргэж, тухайлбал, Италийн хилээс хол давахад хүргэв. Түүний бүтээлүүд дээр дүрүүд нь харанхуйгаас гарч ирэн тайзны гэрэлд автагдсан мэтээр дүрслэгддэг. Караваджо ихэвчлэн энгийн хүмүүсийг загвар болгон ашиглаж, тэднийг туйлын реалист аргаар дүрсэлдэг байв. Түүний библийн сэдвүүдийн тайлбрууд түүнд алдар хүндийг авчирсан ч, тэр цаг үедээ түүнийг гэгээн зүйлсийг эс хүндэтгэсэн хэмээн зэмд унагах хөрсийг бүрдүүлжээ.
“Юдифь Олоферн хоёр” (Караважогийн зураг, 1596 оны орчим)
УРАН ЗУРАГТ ГЭРЭЛ БОЛОН СҮҮДРЭЭР ТОГЛОХ НЬ Караваджо болон түүний эрчимтэй эрс ялгарлын хамтаар урлагийг шинэ шинэ оргилд хүргэж, тухайлбал, Италийн хилээс хол давахад хүргэв. Түүний бүтээлүүд дээр дүрүүд нь харанхуйгаас гарч ирэн тайзны гэрэлд автагдсан мэтээр дүрслэгддэг. Караваджо ихэвчлэн энгийн хүмүүсийг загвар болгон ашиглаж, тэднийг туйлын реалист аргаар дүрсэлдэг байв. Түүний библийн сэдвүүдийн тайлбрууд түүнд алдар хүндийг авчирсан ч, тэр цаг үедээ түүнийг гэгээн зүйлсийг эс хүндэтгэсэн хэмээн зэмд унагах хөрсийг бүрдүүлжээ.
“Юдифь Олоферн хоёр” (Караважогийн зураг, 1596 оны орчим)
ЕВРОПЫН ОРД ӨРГӨӨНҮҮД ДЭХ БАРОККО УРЛАГ
Зөвхөн
сүм хийд төдийгүй, Европын эрх баригчдын орд өргөөнүүд шинжлэх ухаан,
урлагийг ивээн тэтгэгчид, урлагийн бүтээлийг цуглуулагчид болж, түүнийг
өөрсдийн засаглалаа алдаршуулах хэрэглүүр болгон ашиглаж байлаа.
Италийн барокко
хэтэрхий уран дүрслэлийн зэрэгцээ бароккогийн классицизм сонгодог эртний
үеийн болон Дээд Сэргэн мандлын оронд ирж, дүрслэлийн тод, тайван арга
маягийг бүтээв. Караважогийн уран бүтээл олон тооны дууриагсдыг
төрүүлэв. Францын “караважист” зураач Жорж де Латурын зургууд гүн
хүндлэл, амар амгаланг онцлон үзүүлжээ.
Гэм зэмгүй гоё сайхан
Бароккогийн
классицизм Францид XVII зуунд бүрэлдэн тогтов. Энэ урсгалын хамгийн
мэдэгдэхүйц төлөөлөгчид нь амьдралынхаа ихэнх хэсгийг Италид өнгөрүүлсэн
Никола Пурсен, Клод Лоррен нар байлаа. Энэ үед Лоррен туйлын санаалаг,
гэрэл гэгээгээр дүүрсэн байгалийн зургуудаа зурж, Пуссен домог зүйн
үзэгдлүүд болон сэтгэлийн таатай байдлаар тодорхойлогддог “баатарлаг
байгалийн” төрлийг бүтээж байв. Пуссений зурах арга маяг, түүний
зургуудын зохиомжийн тэнцвэртэй байдал нь хааны ордны ивээл дор байсан
XIV зуунд Людовик хааны үед үндэслэгдсэн Францын Урлагийн академийн
туйлын санаанд нийцэж байлаа. Энэхүү Академи нь урлагийн асуудлаарх дээд
байгууллага болов. Академи нь зөвхөн сургууль бус, комиссуудыг удирдаж,
арга маягт хэр үнэнч эсэхийг нягталдаг байлаа.
АНХДАГЧ ЭХ БУЛГААС
РУБЕНС испаны ордны дипломатч хүртлээ амжилттай зэрэг нэмжээ.
КАРАВАДЖО хэд хэдэн удаа хүн амины хэргээр шоронд сууж байв.
70000 ОРЧИМ ЗУРГУУД Голландад жил бүр “алтан зууны” үед бүтээгдэж байжээ.
КАРАВАДЖО хэд хэдэн удаа хүн амины хэргээр шоронд сууж байв.
70000 ОРЧИМ ЗУРГУУД Голландад жил бүр “алтан зууны” үед бүтээгдэж байжээ.
Бароккогийн хээнцэр байдал
Фламандын зураач
Питер Пауль Рубенс сонгодог үзлийн жинхэнэ эсрэг үзэлтэн байв. Түүний
бүтээлүүдийн хувьд дүрийн өндрийг бүрэн харуулдаг, хэтрүүлсэн хөдөлгөөнт
дүрүүдтэй, венецийн уран зургийг санагдуулам цэцэгсээс тогтсон зохиомж
гол шинжүүд нь болой. Рубенс домог зүйн болон библийн сэдвийг мэдрэхүйн
ялалт хэмээн чухалчилдаг байв. Түүний нэр алдар асар хурдан тархаж,
Антверпенд урлан газартай, Европын орд, өргөөнүүдээс захиалга авдаг,
өөрөө Римд ажилладаг байлаа.
Хааны ордныхны хөргүүд
Рубенсийн хамгийн
авъяаслаг шавь Антонис Ван Дейк өөрийн гэсэн дэгжин арга маягийг бүтээж,
XVII зууны эхээр Английн хааны ордонд хөрөг зураач болжээ. Яг энэ үеэр
Диего Веласкес Испаны ордонд алба хааж байв. Сөрөг реформацийн тулгуур,
католик шажинт Испанид зураачдын уран бүтээл шашны сэдвүүд болон хааны
ордны гишүүдийн хөргөөр хязгаарлагдаж байв. Гэхдээ аажмаар тэр үеийн
голландийн бүтээлүүд шиг натюрморт болон тэр үеийн өдөр тутмын амьдралыг
тусгасан төрөл зүйлийн бүтээлүүд гарч ирэв.
В Е Л А С К Е С И
Й Н “МЕНИНЫ” (1656 он) зураг нь өөрийн олон давхрагат дүрийн бүтэц
болон уран зураглалаараа урлагийн түүхэнд онцгой байрыг эзлэдэг.
Веласкес зохиомжоо оролцогчид нь яг л тайзан дээр байгаа мэтээр зохион
байгуулжээ. Зүүн талд нь зураач өөрөө ажлаа хийж байна. Гэхдээ энд
тэрээр юу хийнэ вэ? Хэрэв энэ зураг руу анхааралтай харваас тэрээр
бидэнд бүхэл бүтэн түүхийг бидэнд өгүүлэх болно. Энэхүү зураг Пабло
Пикассог ХХ зуунд цуврал зургууд зурахад зоригжуулжээ.
Дэгжирхэл–Хааны шинэ төрх
Нэрд гарсан
удмынхан ихэвчлэн өөрийн засаглалынхаа гол зүйлсийн хүрээлэлд санаандаа
ургуулсан байдлаар дүрслэгддэг байв. Энэ уламжлалын эсрэг Антонис Ван
Дейк английн хаан I Карлын хөргөөр төр баригчийн шинэ төрхийг бүтээжээ.
Тэрээр өөрийн дуртай ажил ан хийж буйгаараа сэтгэл нь ханасан дэгжин
эрийн дүрээр дүрслэгджээ. Яльгүй доогуур чиглэсэн харц, ердийн байрлал,
уран дүрслэгдсэн тэвчээр зэрэг нь хааны удмынхны уламжлалт хөргийг
бодвол энэ хүний дээд засаглалыг нэлээд хүчтэй билэгдсэн байна.
Зураг: “Хаан авд мордсон нь” (1635 оны орчим)
Зураг: “Хаан авд мордсон нь” (1635 оны орчим)
ГОЛЛАНДИЙН УРАН ЗУРГИЙН АЛТАН ҮЕ
Голландийн
барокко үүсч бүрэлдэж буй хөрөнгөтний урлаг болов. Урлагийн
бүтээлүүдийн зах зээлийн хөгжлийн хэрээр шашны сэдэв хоёрдугаарт
тавигдаж, дээдсийн бүтээлүүдэд байр сууриа тавьж өгсөн нь дүрслэх
урлагийн шинэ төрөл зүйлүүд үүсэх боломж олгов.
1648 онд Хойд
Нидерланд Испаниас тусгаар тогтнолоо бүрмөсөн олж, Европын эдийн засгийн
гол гүрнүүдийн нэгэн болов. Голланд ч гэсэн урлагийн бүтээлүүдийн зах
зээл нь суурь өөрчлөлтөнд орсон “алтан үе” эхлэв.
Өөрийн ертөнцийн тусгал
Испанийн ноёрхолд
болон үндсэндээ католик шажинт болж хоцорсон Өмнөд Нидерландаас ялгаатай
нь гэвэл протестант шажинт хойд Нидерландад библийн сэдвээр дүрслэх нь
хоёрдугаарт тавигдсан байлаа. Эртний голланд уран зургийг голландчуудын
дээдсийн сэдвийг сонирхох байдал тодорхойлдог, харин мөргөлийн объект
болсон шашны дүрслэлийг кальвинизмийн (кальвинизм – Ж. Кальвиний
сургаалын үндсэн дээр XVI зуунд Швейцарт үүсч, Европоор тархсан
протестант номлолын нэгэн - орч) үүднээс хориглосон нь зураачдын
анхаарлыг хүрээлэн буй орчин дээр төвлөрүүлэхэд нөлөөлөв. Шашны дүрүүд
нь сургаалын мөн чанараас хөндийрүүлдэг гэж Жан Кальвин үздэг. Үүний үр
дүнд голландын зураачид урьд өмнө нь огт уран бүтээлийн сэдэв болж
байгаагүй, төрөлх байгаль, ахуйн сэдэвтэй үзэгдлүүд тэрчлэн өдөр тутмын
хэрэглээний объектийг сэдэв болгон сонгох болов. Тодорхой
үйлчлүүлэгчдийн захиалгыг голландын зураачид хүлээж авсангүй, тэдний
уран бүтээл шууд зах зээл дээр гардаг болов. Онцгой өргөн дэлгэр
хэрэглэгддэг тийм төрөл зүйлийн зурагны хэрэгцээг тодорхой төрөл зүйлээр
мэргэжсэн зураачид хангах болов. Тухайлбал, цэцэгс, тэнгис далай, эсвэл
натюрморт гэх зэрэг. Сэдэв өөрчлөгдсөн төдийгүй, зургуудын хэмжээ ч
өөрчлөгдөв. Цуглуулга нь зөвхөн эрх баригч ангийн онцгой эрх байхаа
болов. Тодорхой хэмжээний хангамжтай болсон жижиг хөрөнгөтнүүд
өөрсдийгөө зугаацуулах болон орон байраа чимэглэхийн тулд эртний
урлагийн бүтээлүүд болон зургуудыг худалдан авах болжээ. Зургийн жижиг
хэмжээ шинэ үеийн үйлчлүүлэгчдийн шаардлагад нийцжээ.
РЕМБРАНДТ ХАРМЕНС ВАН РЕЙН 1606 онд Лейденд төрж, 1669 онд Амстердамд нас эцэслэжээ.
ТЭРЭЭР юуг дүрсэлсэн, түүндээ шинэ хэмжээс ӨГӨХ ЧАДВАРТАЙ, тэр нь чухамдаа сэтгэл санаанд болой.
“ШӨНИЙН ХАРУУЛ” нь албан бус арга маягаар ардын дайчид өөрийн үүргээ гүйцэтгэж байгаа хүмүүсийг дүрсэлснээр тогтсон уламжлалыг эвдэв.
Рембрандт (өөрийн хөрөг, сийлбэр, 1630 он)
ТЭРЭЭР юуг дүрсэлсэн, түүндээ шинэ хэмжээс ӨГӨХ ЧАДВАРТАЙ, тэр нь чухамдаа сэтгэл санаанд болой.
“ШӨНИЙН ХАРУУЛ” нь албан бус арга маягаар ардын дайчид өөрийн үүргээ гүйцэтгэж байгаа хүмүүсийг дүрсэлснээр тогтсон уламжлалыг эвдэв.
Рембрандт (өөрийн хөрөг, сийлбэр, 1630 он)
РЕМБРАНДТ
РЕМБРАНДТ бол
голландын бароккогийн ХАМГИЙН НЭРД ГАРСАН, ХАМГИЙН НИЙТЛЭГ БУС зураач.
Тэрээр гайхалтай цэцэглэж байсан урлантай, тэнд өнөөг хүртэл шинжээчдийг
мухардалд оруулдаг: аль нь Рембрандтын, аль нь түүний шавь нарынх нь
бүтээл болохыг ялгах. Тэрээр хэзээ ч ямар нэгэн төрөл зүйл дээр
мэргэжсэнгүй. Байгалийн зургууд, өөрийн хөрөг, ганцаарчилсан болон
бүлгийн хөргүүдийн зэрэгцээ тэрээр домог зүйн болон библийн сэдвээр ч
туурвидаг байв. Түүний ажлуудад будгийг тасралттай, богино хөдөлгөөнөөр
хүчтэй наасан, гэрэл болон сүүдрийг Караваджогийнх шиг (х.376)
чадварлаг, Рубенсийнх шиг эрчтэй нэгтгэдэг. Рембрандтын бүтээж буй
дүрдээ гаргах сэтгэл зүйн сонирхол шинэ зүйл байсан ба огтоос нийтлэг
бус байлаа. Түүний бүтээлүүдэд хүний ертөнц библийн сэдвээс давуутай
байлаа.
Дурсгалын бүлгийн хөргүүд
“Герцог Леопольд Вильгельм Брюссель дахь өөрийн зургийн галарейд” (Бага Давид Тенирсийн зураг, 1653 он)
Монументаль, томхон
хэмжээний формат нь нийтэд зориулсан юмсыг дүрслэхэд зориулагдах болов.
Жишээ нь, иргэний журамт цэргийн анги нэгтгэлүүдийг дүрсэлсэн зургууд.
Голландын хөргийн урлагт бүлгийн хөрөг нь онцгой байр эзлэдэг. Ганц нэг
хүмүүсийг биш, бүхэл бүтэн бүлгээр нь, нөхөрлөлөөр нь зурах болов. Гэсэн
хэдий ч зураачид нөхөрлөлийн гишүүн бүрийн дүрийн боловсруулалтанд их
анхаарал хандуулах болов. Учир нь тухайн хүн амархан танигддаг байх,
тэгээд ч өөрийгөө зурганд мөнхлөхийн тулд зураачдад үйлчлүүлэгчид мөнгө
төлдөг. Франс Хальс “Ариун Георгийн буудлагын ротын офицеруудын банкет”
(1616 он) хэмээх өөрийн бүтээлдээ хувь хүмүүсийн хөргийг нягт холбогдсон
зохиомжтой авъяаслагаар холбожээ. Зарим дүрсүүд нь бие бие рүүгээ
харцныхаа болон толгой, гарныхаа тусламжтайгаар налсан нь нягтарсан хамт
олны сэтгэгдлийг төрүүлж, зарим гвардчууд үзэгч руу хандсан нь
өрсдийнхээ эгнээнд урьж буй мэт санагдуулна.
БАРОККОГИЙН ТӨРӨЛ ЗҮЙЛҮҮД ЁС СУРТАХУУНД СУРГАХ УРЛАГ МӨН
Натюрморт,
байгалийн зураг, төрөл зүйлийн уран зураг, дотоод орон зайг дүрсэлсэн
зургууд нь зургийн хамгийн түгээмэл хэлбрүүд болж, тэдгээрт өдөр бүрийн
амьдралын бодит тусгал болон билэг тэмдгийн агуулгыг хослуулдаг байв.
XVII зуунд Голландад энгийн ард түмний өдөр тутмын амьдралыг тусгасан нь.: “Архины гуанзанд маргалдагч тариачид” (Ян Стен, 1668-1672 оны орчим)
Голландын
бароккогийн үед уран зургийн тусдаа арга маяг болон хөгжсөн сэдвүүдийн
дотор тосгоны өдөр тутмын амьдрал болон хотын хөрөнгөтнийг дүрслэх явдал
байлаа.
Төрөл зүйл ба дотоод чимэглэл
XVII зуунд энгийн
жижиг зүйлүүдийг ихээхэн анхаардаг зураач Ян Стен, Герард Доу нар гэр
бүлийн баяр, архины гуанз дахь зодоон, дур татам хачин жигтэй үзэгдлүүд,
тэрчлэн ажлаа хйиж буй гэрийн эзэгтэй нарыг ч дүрслэх болов. Нэг
талаас, зургууд нь өдөр тутмын амьдралын орчин үеийн тусгал, нөгөө
талаас, тэдгээр нь зураасан хэлбрээрээ ёс суртхууны өвөрмөц хичээл
болдог. Ян Стен архинд хамааралтай болох болон мөрийтэй тоглоом нь юунд
хүргэж болохыг үзэгчдэд тод харуулдаг архины гуанзанд маргаж буй
тариачдыг инээдэмтэйгээр дүрсэлжээ. Ян Вермеерын дотоод чимэглэлийн уран
зураг дахь ёс суртахууны илгээлт нь мэдээж тодорхой. Зураач дахин
давтан удалгүй боловсролтой үзэгчид хэмээн ойлгогддог ёгтолж ёжолсон
дүрсүүд, билэг тэмдгүүдэд ханддаг. Хэдийгээр Вермеерын “Сувдан ээмэгтэй
бүсгүй” ёс суртхууны дохио зангаанаас туйлын чөлөөтэй боловч, тэрээр
объектуудын бүтэц, өнгөний бүтээмжид харьцах зураачийн зөн билгийг
харуулдаг.
АНХДАГЧ ЭХ БУЛГААС
Орчин үеийн урлагийн үе хүртэлх академууд дахь УРАН САЙХНЫ БОЛОВСРОЛ Пуссений сонгодог арга маяг дээр суурилдаг.
Бернини, Караважо, Рембрандт, Вермеер нарын АМЬДРАЛЫН ТҮҮХ бол роман болон кино бичих материал болдог.
Пабло Пикассог хүртэл НЭГХЭН Ч ЗУРААЧ рембрандт шиг тийм олон удаа өөрийн хөргөө зурж байсангүй.
Бернини, Караважо, Рембрандт, Вермеер нарын АМЬДРАЛЫН ТҮҮХ бол роман болон кино бичих материал болдог.
Пабло Пикассог хүртэл НЭГХЭН Ч ЗУРААЧ рембрандт шиг тийм олон удаа өөрийн хөргөө зурж байсангүй.
Натюрморт ба ихэрхэг зангийн билэг тэмдгүүд
Түүхэн уран зураг
оройд нь оршдог төрөл зүйлүүдийн шатлалд натюрморт хамгийн доод шатанд
буюу хөрөг зураг, байгалийн зургийн дараа байрладаг. Гэсэн хэдий ч
тэрээр цуглуулагчдын дунд өндөр байр суурьтай хэвээр байна. Уран сайхны
хувьд хөндөгдсөн натюрмортын объектууд зөвхөн нүдэнд аятайхан
харагдахдаа бус, харин газар дэлхий дээр олдсон алдар хүнд богинохон
настай байдгийг сануулахад оршдог. Элсэн цаг, лаа, гандаж буй навчис,
гавал зэрэг тийм юмсууд ч тэр, амьдралын ихэрхэг зангийн билэг тэмдгүүд ч
тэр газар дэлхийн гоё сайхныг харагдах зүйлийг нь ялихгүй болгохын тулд
үйлчилдэг.
Байгалийн зургууд
Якоб ван Рейсдаль,
Ян ван Гойен зэрэг зураачдын бүтээлүүд дахь төрөлх нутаг орны дүрслэлүүд
хөдөө нутагт хийгдсэн ноорог зурган дээр үндэслэгдэн бүтээгддэг ч
ихэвчлэн хоёрдмол утгыг агуулдаг. Натюрмортод амьдралын ихэрхэх зангийн
билэг тэмдгүүд байдгийн адилаар байгалийн зургуудад гандсан модод болон
барилгын нурангаар богинохон настай гэдгийг харуулдаг. Өнөөдрийн
үзэгчийн хувьд агаар дүүрэн асар том тэнгэр болон тэгш гадаргуу дээгүүр
хөвөх үүлс бароккогийн сонгодгуудын санаанаас ургуулсан “баатарлаг
байгалийн зургийг” бодвол жинхэнэ зүй ёсны, амьдралын зүйлс мэт
санагдана. Тэдгээр нь тухайн үедээ тэр үеийнхэндээ ёжилсон мэт байсан
биз. Байгалийн хүч чадлын өмнө хүн гэгч даанч өчүүхэн, юуч биш
санагддаг.
Натюрморт-тромплей
Дарстай хундага,
гялалзсан мөнгө, тансаг бүтээлэг, ер бусын жимс, тансаг зүйлс энэ бүхэн
голландын натюрмортод уран зургийн нарийн техникийн тусламжтайгаар
жинхэнэ юм шиг дамжсаар иржээ. Реализмыг улам хүчтэй болгохын тулд зарим
юмс, жишээ нь хутга, тавагны зах, нимбэгний хальс, ширээний захаас
санамсаргүй гарчихсан юм шиг санагдах нь бий. Энэ нь бодит орон зайд
оршиж буй зургийн захыг тодорхойлж байгаа хэрэг юм. Энэхүү бүтэмжийг
тромплей гэж нэрлэдэг (францаас орчуулбал харааны хууртагдал). Тромплей –
энэ нь хуурмаг үзэгдлийг бодит байдалтай дээд зэргээр төстэй болгодог
арга маяг. Энэхүү арга маяг XVII зууны эцсээр онц түгээмэл болов.
Зураг: “Хясаа бүхий натюрморт” Питер Клас (1638 он)
Зураг: “Хясаа бүхий натюрморт” Питер Клас (1638 он)