Popular Posts

Сэргэн мандал ба маньеризм


 
 
Сэргэн мандлын эрин нь урлагийн хөгжил орчин үеийн шатандаа шилжсэнийг тэмдэглэв. Зураачид Дундад зууны үед зонхилж байсан харааны нөхцөлт байдлаас чөлөөлөгдөж, шугаман алслалтын тусламжтайгаар хүрээлэн буй бодит байдлыг үнэн зөв, тов тодорхой дамжуулах боломжийг тэдэнд олгов. Түгээмэл байсан библийн болон домог зүйн сэдвээс гадна хөргийн болон байгалийн уран зураг эрчимтэй хөгжиж байлаа. Байгалийн шинжлэх ухааны салбар дахь судалгаа нь эртний сонгодог урлагийн туйлын зорилгод нийцэх гэсэн эрмэлзлэлийн адилаар уран сайхны илэрхийллийн шинэ хувьсгалт маягийг буй болгоход хүргэсэн ба тэрээр барууны дүрслэх урлагт дараагийн хэдэн зууны туршид давамгайлав.

→ "Ренессанс” гэдэг нэр томъёо нь сэргэн мандал буюу эртний сонгодог үнэт зүйлсдээ буцаж орно гэсэн утгатай.
ТҮЛХҮҮР БАРИМТУУД
СЭРГЭН МАНДАЛ нь хоёр дахь амьдралыг сонгодог санаа болгон зоригжуулав.
ТӨВИЙН АЛСЛАЛТ хүний шинэ хүртэхүй, түүний нийгэм дэх үүрэгтэй мөр зэрэгцэн явдаг.
УРЛАГИЙГ ердийн нэг гар урлал хэмээн цаашид үзэх боломжгүй болов.
СЭРГЭН МАНДЛЫН ЗУРААЧИД уран зургийн аль болох шинэ техник арга барилуудыг ашиглахыг эрмэлздэг байв.
ЭРТНИЙ СЭРГЭН МАНДАЛ
Ертөнцийг яг л байгаа чигээр нь сэргээн зурах гэсэн эрмэлзлэлдээ зураачид байгалийг танин мэдэхийг хичээн оролдож, эртний сонгодог урлагийг судлаж байлаа. Эртний сэргэн мандлын гол шинж нь тодорхой гэгч нь тойруулан зурсан дүрстэй шугамуудыг онцолдог арга маяг байлаа.

Сандро Ботичелли “Венера төрсөн нь” (1482-1486 он). Сонгодог баримлын контрапост байрлал дахь хайрын охин бурхан
XV зуунд далайн чанад дахь экспедицүүд, худалдааны харилцааны эрс өсөлт, хувьсгалт шинжлэх ухааны нээлтүүд нь хүн өөрийгөө бурханлаг шатлал доторх элсний ширхэг мэтээр ойлгохоо больж, гэнэт хүн өөрийгөө хүрээлэн буй орчныг танин мэдэх, өөрчлөх чадвартай, бүтээлч бодгаль гэдгээ ухааран ойлгов. Хүн бүтээл туурвилын төвд байгаа нөхцөлд зураачдын сонирхол дээд билэг тэмдгийн хүрээнээс тэднийг хүрээлэн буй бодит ертөнцийн тал руу шилжив. Тэд хуучирсан улиг баримтлалыг дагах хүсэлгүй, тойрон буй бодит байдлыг дээд зэргээр тов тодорхой сэргээж эхлэв. Тэднийг шинжлэх ухааны судалгааны үзэл санаа эзэмдэж, байгалийг удирдан залдаг хуулиудыг нээж эхлэв. Ажиглалт болон эрэгцүүллээр дамжин мөн чанарт нэвтрэх чадвар нь уран бүтээлийн үндэс нь болдог.
Шулуун шугаман алслалт

Бахус Ариадна хоёр” (Тициан, 1522 он)
Тэдгээр хуулиудын нэг нь шулуун шугаман алслалт. Шулуун шугаман алслалтын шинжлэх ухааны үндсийг Леон Батист Альберти боловсруулж, зураачдад гурван хэмжээт дүрслэлийн хэмжээний хуурмаг үзэгдлийг даван туулах боломж олгов. Мазаччо энэ аргыг өөрийн “Троица” (1427 он) хэмээх ханын зургандаа анхлан хэрэгжүүлжээ. Хожим нь энэ арга дүрсийн баримлан загварчлал болон гэрэл сүүдрийн хөдөлгөөнт тоглоомыг ашиглаж байсан Пьеро делла Франческа болон Андреа Мантенья нарын бүтээлд хөгжлөө олжээ.
Сонгодог загварууд, парадигмууд
Энэ зууны эцэс гэхэд алслалтын орон зайн дүрслэлд зураачид өндөр ур чадвартай болж, тэдний зохиомжууд санааны төгөлдөржилттөд бараг хүрчээ. Ботичеллийн “Венера төрсөн нь” – улиран одож буй XV зууны сүүлийн жилүүдийн дэгжин арга маягийг харуулсан зөөлөн шугамуудын нийтлэг жишээ мөн. Венераг биеийнх нь жин нэг хөл дээрээ шилжсэн контрапост хэмээн нэрлэгддэг байрлалаар үзүүлжээ. Иймэрхүү байрлал бүр эртний урлагаас тодорхой байсан ба энэ техник нь Сэргэн мандлын үеийн зураачдад үлгэр загвар болов. Тэд грек болон римийн сонгодог баримлуудад биеллээ олсон туйлын санааг дагаж байлаа. Микеланжелогийн алдарт “Давид” мөн л контрапост байрлалаар дүрслэгдсэн байдаг. Монументаль баримал нь эртний гоо сайхны туйлын хүслэнг хүний биеийн байгалийн харьцаатай гойд адилхан байдалтай хослуулснаараа сэтгэл хөдөлгөх аугаа хүчийг олжээ. Уран сайхны хэрэгжилтийн хүрээнд бодит байдлын болон туйлын санааны уран сайхны хослуулалт нь төв нь Рим болсон Дээд Сэргэн мандлын урлагийг тодорхойлдог.
Зураачдын шинэ дүр төрх
Сэргэн мандлын эринд зураачид ердийн гар урлаачид байхаа болив. Тэд өөрсөддөө цоо шинэ дүр төрхийг бүтээж, өөрсдийгөө бурхны элч хэмээн ойлгох болов. Альбрехт Дюрерийн өөрийн зурсан хөрөгт Христтэй төстэй шинжүүд илэрч байна. Тийм хэлбрээр, тэрээр үзэгчдэд уран бүтээлийн бурханлаг хүчин хийгээд бурхнаас түүнд бэлэглэсэн уран бүтээлийн чадавхи хоёрын хоорондын гүн гүнзгий холбоог үзүүлэхийг зорьжээ. Сэргэн мандлын үед төрсөн онцгой боломжтой, зураач - бие хүнд хандах хандлага өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байна.

Зураг: Альбрехт Дюрерийн өөрийн зурсан хөрөг, 1500 он. Сэргэн мандал нь зураачдыг бурхны тавцанд гаргав
ДЭЭД СЭРГЭН МАНДАЛ
Дээд сэргэн мандлын урлагт зохицол ба харьцаа хүчтэй нөлөө үзүүлжээ. Зургууд дээр тод дамжуулсан ертөнц зохиомжийн тэнцвэржсэн загваруудын үндсэн дээр бүтээгддэг байна.

Веронезе библийн сэдвийг түүнд төрөлх Венецийг нь санагдуулам уран барилгатай хослуулжээ: “Канд болсон хурим” (1562-1563 он)
Орон зай, хэлбэр, гэрэл болон хөдөлгөөнийг төгс сэргээн дүрслэх нь XVI зураачдад бодит байдлыг бүтээлчээр дууриалгах төдийгүй, гэхдээ уран сайхны хуулиудын үндсэн дээр ертөнцийн бодит зургуудыг буй болгох боломж олгов. Микеланжело “Адамыг бүтээсэн нь” (х.374) хэмээх хосгүй бүтээлээ туурвив. Түүний бодож олсон зохиомж библийн сэдвийг гайхалтай хэлбрээр дамжуулсан төдийгүй, бас хүний биед зохицдог бурханлаг гоё сайхны тусгал болдог шинэ платонист үзэл баримтлалд ч тохирч байлаа. Энэ зууны гайхамшигт зураачдын тоонд Леонардо да Винчи, Рафаэль, Тициан нар зүй ёсоор тооцогддог. Тэр үед Рафаэль, Микеланжело хоёр II Юлий Папын урилгаар Ватиканы ордны чимэглэлд оролцжээ. Ийм хэлбрээр уран зургийн римийн сургуулийг байлаа. Тицианы нэр Венецитэй салшгүй холбоотой, энд тэрээр XVI зууны эхний хагаст уран сайхны гайхамшигт бүтээлүүдээ тууурвижээ.
Венецийн уран зургийн сургууль
Сонгодог баримжаалалтай уран зургийн римийн сургуулиас ялгаатай нь гэвэл венецийн сургууль ихэд хангалуун өнгөтэй будагтай, тодорхой тогтсон сэдвүүдтэй, мэдрэмж төрүүлэхүйц шинжүүдээр тодорхойлогддог. “Канд болсон хурим” хэмээх зурган дээр Паоло Веронезе венецийн тансаг уран барилгын дэвсгэр дээр шуугиант баяр ёслолыг дүрсэлсэн байдаг. Библийн сэдвийг ийнхүү өнгөлөг байдлаар дүрслэх явдал яг л домгийн үйл явдал мэтээр өргөн дэлгэр ашиглагдаж байжээ. Тансаг байгальд үхэр сүрэг хариулагсад, дарсны бурханд зориулсан хөөр цэнгэл, бурхдын ёслолуудыг өнгө будгийн цогцлолоор үзүүлдэг нь сэдвийг тууштай өрнүүлж, түүнийг уран зөгнөл болон хүний сэтгэл хөдлөлөөр дүүргэсэн Тицианы “Вакх Ариадна хоёр” зургаас тод харагдана.
Байгалийн зураг ба хөрөг
Арал, сувгууд бүхий Венеци нь байгалийн зураг зурах харьцааны өөрчлөлтөнд нөлөөлөхгүй байхын аргагүй хөнгөн мэдрэмжийг төрүүлдэг. Урьд нь зөвхөн дэсвгэр болгон ашигладаг байсан газрын төрх байдал нүүрний хэсэгт шилжиж, сэтгэлийн байдал, уур амьсгалыг бүрэлдүүлэх хэрэгсэл болж, улмаар зохиомжийн гол хэсэг болов. Жорджонегийн “Шуурга” (1505 оны орчим) урлагийн түүхнээ анхны үл хамаарах байгалийн зургуудын нэгэн хэмээн тооцогддог. Тэр үеийн хөргийн уран зураг тууштай хөгжсөн үе байлаа. Жованни Беллини болон Тициан нар өөрсдийн загваруудын зөвхөн гадаад төстэй байдалд бус, зан төрхийг нь нээн харуулахад голлон анхаарч байв.
ЛЕОНАРДО ДА ВИНЧИ 1452 онд Италийн Винчи хотноо төржээ. 1519 онд Францын Амбуаз дахь Сен Клу шилтгээнд нас баржээ.
ЛЕОНАРДО ЗӨВХӨН ЗУРААЧ ТӨДИЙГҮЙ, уран барилгач, инженер, байгаль шинжээч байсан юм.
СОНИРХЛЫН ӨРГӨН ХҮРЭЭ НЬ Леонардог Сэргэн мандлын уран сайхны болон энэрэнгүй туйлын санааны биелэл болгов.

Леоанрдо да Винчи (зураг, XIX зуун)
Леонардо да Винчи

Леонардо да Винчи. Оньсого мэт инээсэглэх "Мона Лиза" 1503-1506

Нууцлаг үдэш” (Леонардо да Винчи, ханын зураг, 1495-1497 он)
ТЭРЭЭР СЭРГЭН МАНДЛЫН ЭРИНИЙ ХҮНИЙ БИЛЭГДЭЛ БОЛДОГ. Флоренцид сургуулиа төгссөний дараа түүнийг Милан дахь ордонд урьсан ба үхэхээсээ өмнөхөн тэрээр францын хаанд алба хааж байв.
ЛЕОНАРДО ЗӨВХӨН ГАЙХАЛТАЙ ЗУРААЧ ТӨДИЙГҮЙ, бас гайхалтай зохион бүтээгч байжээ. Түүний олон талын авъяас, шинэ мэдлэгийн төлөө тэмүүлэл нь бүх нийтийн гайхашралыг төрүүлж байлаа. Тэрээр цаг үеэсээ урагш хол ахисан байлаа. Жишээ нь, нисэх аппарат зохион бүтээжээ. Түүний үзэл санаа Сүмийн албан үзэл санаатай тэр бүр нийлсэнгүй. Тэрслүү номтон хэмээн зарлагдахаас тэр огт айсангүй, зарим шинжлэх ухааны нээлтүүдээ тэрээр нууц кодын тусламжтайгаар шифрлэжээ.
“МОНА ЛИЗА” бол урлагийн түүхэн дэх хамгийн нэрд гарсан зургуудын нэг. Баригдах аргагүй нүүрнийх нь өөрчлөлт болон Леонардогийн өөрийнх нь хэлснээр “сэтгэлийн зүйл” нь хэдэн зууны туршид үзэгчдийг шагшуулсаар байна. Зураачийн хувьд энэхүү бүтээлийн загвар эх нь Лиза Жерардини дель Жоконда байв. Тэрээр гүн ландшафтын суурь дээр суугаа байдлаар дүрслэгджээ. Уг дүрс болон суурь нь дулаан гэрэлд уусчээ. Леонардо энд байнга хэрэглэдэг байсан гэрэл болон өнгөний агаарын алслалтыг ашиглажээ. Энэхүү техник нь нидерландын зураачдын эртний уран зурагт ашиглагдаж байв.

“НУУЦЛАГ ҮДЭШ”. Сэдэв нь Христийн үгийг тойрон өрнөдөг: “Та нарын нэг нь надаас урвана”. Зохиомж нь үйл явдлын төвөгтэй байдлыг шавь нарынх нь нүүрний байдал болон дохио зангаагаар дамжуулан тусгажээ, энэ үед Иисус өөрөө дунд нь тайван суух ажээ. Энэхүү ханын зураг өнгөний нарийн зохицол, тэнцвэржсэн бүтэц болон эесэг зурагдсан шугамуудыг харуулж байна. Зөөлөн аялгатай шилжилтүүд (“сфумато”) энэ зургийг давтагдашгүй болгожээ.
АНХДАГЧ ЭХ БУЛГААС
Сэргэн мандлын урлаг нь өнөө үед чухал цаг үеэ олсон мэт санагддаг хүмүүсийн хувийн туйлын хүслэнг шингээдэг өөрөө шүүмжлэлтэй хандах улмаар гоо сайханд болох өөрийгөө нээн харуулахад эрмэлздэг.
СЭРГЭН МАНДАЛ БА МАНЬЕРИЗМ
Маньеризмын урлаг нь дүрслэлийн онцгой тайван бус, ер бусын аргаар тодорхойлогддог. Хэлбрийн зохиомол, урьдаас төлөвлөсөн арга барилыг (“maniera” италиас орчуулбал “арга маяг”) товойлгон гаргасан нь урлаг дахь уран сайхны хөдөлгөөнд тийм нэрийг өгчээ.

Эль Грекогийн бүтээл "Христийн" (1584-1594) Өнөөгийн орчин үеийн соёлын бэлэг тэмдэг.
XVI зууны хоёрдугаар хагаст Рим болон Венеци гайхамшигт уран зургаар цэнгэж байх зуур Европ ноцтой хямралд орж, байнгын дайн самуунд өртөж байлаа. Коперникийн нээлт Сүм хийдийн тулгуурийг болон ертөнцийн зохиролд итгэх итгэлийг ганхуулав. Зохиомжийн сонгодог загварууд хөлөөрөө толгой хийн ертөнцийг дүрслэхэд тохирхоо болив. Үүний үрээр зураачид алслалтын орон зайнаас татгалзаж, харагдах тэр л орон зайд илүү их эрч, хөдөлгөөнийг дүрслэх болов.
Сэргэн мандлын туйлын санааг даван туулсан нь
Пармижаниногийн “Урт хүзүүт хатагтай” зурагт нүүрний болон арын талаас шууд ойрхон санамсаргүйгээр байрлуулсан нь санаа зовоож байсан ч, тэр үед Тинторетто эсрэг тэсрэг ташуу шугамыг ашиглан өөрийн бүтээлүүдээ туурвидаг байв. Сэргэн мандлын зураачдын “зөв” орон зайг эвдэж, маньеристууд урлагт шинэ хэмжээсийг нээв. Байгалийн харьцааг зориудаар гуйвуулах болон хүний биеийн байдлыг хэт ихэсгэх арга маяг, тэрчлэн хүний биеийн эмх замбараагүй дүрслэл нь үзэгчдэд сэтгэл хөдлөлийг нь төрүүлж, зөвхөн дотоод бясалгалдаа л харж болохуйц ердийн үзэгдэх хүрээнээс цааш орших бодит байдлыг нээдэг байна. Эль Грекогийн библийн сэдвийн тайлбар нь мөрөөдөл дундаас үүсдэг дүрслэлтэй ижил юм. Испанийн ордонд ажиллаж байхдаа тэрээр орчин үеийн урлагийн шинжүүдийг үзүүлэхдээ дүрслэлийн реализмаас татгалзжээ. Түүний дүрүүд дотроосоо шулмасаар тасдуулсан мэт болжээ. Энэхүү мэдрэмж хар бараан болон хий үзэгдэл ёрлосон хурц тод хоёрын хүчтэй эрс тэрс ялгаагаар онцлон тэмдэглэгдэнэ. Маньеристууд үзэгч өөрийн дүрслэлдээ ямарч үед нэвтэрч болох ертөнцийн бодит зургийг дамжуулахыг эрмэлздэггүй. Байгалийн дээд, ид шидийн хүч, ховсын арга маяг, бодит зүйлийг зөгнөлөөс ялгах бололцоогүй байдал - энэ бүхэн Сэргэн мандлын зураачдын гол шинжүүд юм. Барокко арга маягийн үед 1600 оноос эхлэн маньеристуудын бүтээсэн оюуны ертөнцүүд өөрийн дээд оргилдоо хүрчээ.
АНХДАГЧ ЭХ БУЛГААС
Зураачдын БҮТЭЭЛЧ УРАН ЗӨГНӨЛ, хувийн онцлог арга маяг Сэргэн мандлын үед оршин байсан чиглэлүүдтэй хийсэн тэмцэлд өөрийн үл хамаарах байдлаар дүрийг бүтээхэд ялгарч байлаа.
МИКЕЛАНЖЕЛО БУОНАРРОТТИ 1475 онд Тосканийн Капрезид төрж, 1564 онд Римд нас баржээ.
МИКЕЛАНЖЕЛОГИЙН УРЛАГ олон талтай байлаа. Түүний уран бүтээлүүдийн цуглуулгад уран зураг, баримал болон уран барилгын салбар дахь бүтээлүүд ордог.
Микеланджелогийн УРАН БҮТЭЭЛИЙН ТӨВД гоо сайхан, хүч чадалтай эсвэл зовж шаналсан хүний дүр байдаг.

Микеланджело (сийлбэр, XVI зуун)
Микеланжело Буонарротти

Давид” хэмээх баримал, 1501-1504 он (Өндөр 5 метр)
“АДАМЫГ БҮТЭЭСЭН НЬ” хэмээх ханын зураг Сикстины мөргөлийн ордонд байдаг ба Микеланжелогийн хамгийн том, нэрд гарсан бүтээл юм. Ханын зургуудыг бүтээхэд зургийг шууд нойтон хайрцаг дээр буулгадаг (‘’fresco’’–италиар шинэхэн). Хайрцаг хурдан хатах тул маш хурдан, тодорхой ажиллах хэрэгтэй болдог. Өөрийгөө барималч хэмээн үздэг авъяаслаг зураач тэр бүр энэ ажлыг хийхийг эс зөвшөөрдөг. Ханын зураг хийхээр санаа шулуудагч барималдаа тохируулан дүрслэгдэх дүрийн хэмжээг хавтгай дээр гаргана. Зураач Ертөнцийг бүтээсэн нь зургийг ур чадвартайгаар үзүүлснээр хөдөлгөөнтэй болон хөдөлгөөнгүй хоёрын ойртож нийлснээр зөвхөн гэгээн сүнс Адамыг амилуулах л үлдэв.

Микеланджелогийн нэрд гарсан ханын зураг “Адамыг бүтээсэн нь”. Эзэн хүн төрөлхтөнд амьдрал бэлэглэдэг.
Зөрчилтэй төрх
Гайхашралд хүргэм хэтэрхий урт хөл гар, уламжлалт бүхий л харьцаанд эсрэгцэх сунасан, нугарч эргэсэн биес нь маньеризмын гол онцлогуудыг бүрэлдүүлж байна. Пармижанино өөрийн Хатагтайгаа ер бусын урт мөчнүүдтэйгээр дүрсэлжээ. Маш нарийн эргэсэн хунгийн хүзүү энэ зургийг “Урт хүзүүт Хатагтай” хэмээн нэрлэх шалтгаан болов. Зураач энд өнөө үеийнхэн хүртэл шагширсаар буй арга маягийн дэгжирхэлд тэмүүлсэн байдлаа рафаэлийн бодит дүрсийн санаан шинжүүдийг хүчтэй болгожээ.

Пармижанино “Урт хүзүүт Хатагтай” (1534 он) зургийн жишээн дээр тодорхой байгаа дүрсийн харьцааг гажуудаар хийжээ
Уруудалтын нэг цэгээс хийсэн алслалт–алдаатай орон зайн гүний дамжуулалт
ХОЙД ЕВРОП
XV зууны эхээр Альпаас хойш уран зургийн эрчимтэй хөгжил эхлэв.

И.Босха "Там" ойролцоогоор 1504 он. Хөгжмийн зэмсэгийг хүйтэн хүйтэн зэвсэг болгосон мэт оролдого
Италийн урлагаас ялгаатай нь гэвэл эртний голландын уран зураг эртний урлагийн загварууд буюу байгаль шинжлэлийн салбар дахь судалгаан дээр үндэслэгдээгүй, харин хүрээлэн буй бодит ертөнцийн юмс үзэгдлийн нарийн ажиглалт, тэдгээрийн материаллаг бүрэлдүүлэгч хэсгүүдийн мэдлэг дээр суурилжээ.
Голландын уран зураг
Рогир ван дер Вейден болон Ян ван Эйк нарын зураачид зохиомж бүтээхэд гайхалтай урчууд байлаа. Хойд хэсгээр тосон уран зураг эрт тархсаны ачаар зураачид зургийн техникт төгс боловсорсноор, тэдний зургуудыг туйлаас бодитой болгожээ. Италид ашиглагдаж байсан ханын зураг болон хатахдаа бүдгэрдэг шороон будгийн уран зургаас ялгаатай нь гэвэл зөөлөн тосон будгууд нь нүүр царай болон хувцас хунарт давтагдашгүй өнгө, амьдралд ойр дотно байдлыг өгч, зургийг өнгөний хагас тунгалаг давхрагуудаас бүтээх боломжтой. Иероним Босха болон Питер Брейгелийн бүтээлүүд жижиг хэсгүүдэд онцгой анхаарал хандуулснаар тодорхойлогддог. Тэд өөрсдийн орчин үеийнхэндээ тэдний бүхий л сайн үйлс болон учир дутагдлыг нь тусгасан толь болдог. Тэдний ёс суртахуун дээр суурилсан сэдвүүд нь уран зурагт шинэ арга маяг гарч ирэхэд нөлөөлсөн ба тэрээр дараагийн зуунд фламандын бароккогийн (х.378-379) үед цэцэглэлтийнхээ үед хүрчээ.
Хойд зүгийн Сэргэн мандал
Италийн Сэргэн мандлын оюун ухааны болон гоо зүйн туйлын санаа XVI зууны эхээр немец хэлтэй орон зайд тархав. Сэргэн мандлын урчуудын бүтээлийн хуулбрууд Европоор метал дээрх сийлбэр маягаар тархаж, олон тооны зураачид Италид боловсрол олж авахыг эрмэлзэх болов. Альбрехт Дюрер (х.372) өөрийн хөрөгтөө италийн зураг хүртэхүйн мэдрэмжийг гаргаж чаджээ. Хэт нь зураач төдийгүй, бас мод бодлон металл дээр гайхалтай сийлбэрч тэрээр хойд европын урлагт сонгодог хэлбрийн туйлын санааг оруулжээ. Гэсэн хэдий ч Реформацийн нөлөөн дорхойд зүгийн дүрслэх урлаг өмнө зүгт католик урлаг хүрсэн шиг тийм цэцэглэлтэнд хүрсэнгүй. Хойд зүгийн Сэргэн мандлын гол төлөөлөгчид нь Дюрерийн зэрэгцээ Лукас Кранах болон Ганс Гольбейн нарыг тооцдог.
Өдөр тутмын амьдралын үзэгдлүүд
Голландын зураачид өдөр тумын амьдралын үзэгдлүүдэд дуртай, жижиг зүйлүүдийн хувьд хэт ёсорхуу байсан нь ван Эйкийн “Арнольфин хосын хөрөг” – өөс сайтар ажиглаж болно. Гэр бүл болох ёслолыг жижиг толинд тусгасан хэдий ч зохиомж нь гэрлийг бодитойгоор дамжуулах замаар нэгдлээ хадгалж байна.

Зураг: Ян ван Эйк “Арнольфин хосын хөрөг” (1434 он). Энэхүү зураг билэгдлээр дүүрчээ, жишээ нь, нохой үнэнчийг билэгддэг
< >