Хятадын
соёл нь дэлхийн эртний соёлд хамаарагддаг. Япон, Солонгосын соёлд
онцгой нөлөө үзүүлсэн түүний уламжлалт хэлбрүүд болон урлагийн техник
өнөөдрийг хүртэл үргэлжлэн хөгжсөөр байна. Европ нь Алс Дорнодын
урлагийг хачирхалтайд тооцож түүнийг ихээхэн сонирхох болов (Ялангуяа
XVIII – XIX зууны). Исламын урлаг Газар дундын тэнгис, Өмнөд болон Төв
Азийн соёлын нөлөөг бүтээлчээр нэгтгэж байлаа. Хүн болон амьтныг зурж
дүрслэхийг исламд хориглосноор баялаг хээ угалз, нарийн хурдан бичлэг
буй болоход хүргэв.
→ Алс Дорнод, Зүүн Өмнөд Ази болон исламын ертөнц нь өөртөө шашны болон язгууртны дээдсийн урлагийг нэгтгэжээ.
→ Алс Дорнод, Зүүн Өмнөд Ази болон исламын ертөнц нь өөртөө шашны болон язгууртны дээдсийн урлагийг нэгтгэжээ.
ТҮЛХҮҮР БАРИМТУУД
ХЯТАДЫН СОЁЛ, УРЛАГ Солонгос болон Японд м.э. IV-VI зуунд буддын шашныг хүлээн авсантай нэгэн зэрэг дэлгэрчээ.
ИСЛАМ НЬ ХҮН БОЛОН АМЬТНЫГ ДҮРСЛЭХИЙГ ХОРИГЛОДОГ Ч, зураачид хурдан бичлэгт геометрийн дүрсүүд тэрчлэн баян өнгө бүхий хээ угалзыг гол тулгуур болгодог.
ЕВРОП Дорнод Ази болон исламын ертөнцтэй соёлын идэвхтэй солилцоо явуулж байснаас ихээхэн ашиг олжээ.
ИСЛАМ НЬ ХҮН БОЛОН АМЬТНЫГ ДҮРСЛЭХИЙГ ХОРИГЛОДОГ Ч, зураачид хурдан бичлэгт геометрийн дүрсүүд тэрчлэн баян өнгө бүхий хээ угалзыг гол тулгуур болгодог.
ЕВРОП Дорнод Ази болон исламын ертөнцтэй соёлын идэвхтэй солилцоо явуулж байснаас ихээхэн ашиг олжээ.
АЛС ДОРНОДЫН БОЛОН ЗҮҮН ӨМНӨД АЗИЙН УРЛАГ
Олон
зууны туршид Хятад орон Алс Дорнодын болон Зүүн Өмнөд Азийн соёлд нөлөө
үзүүлсээр иржээ. Хожим нь Япон болон Солонгост түүний өвөрмөц хэлбрүүд
хөгжсөн байна.
Хожим нь дэлхийн
аугаа их соёлуудын нэг нь болох хятадын урлаг анх удаа өөрийгөө м.э.ө.
3000-5000 жилийн үед оршиж байсан Яншао-гийн соёлыг өнгөт шаазан дээр
харуулжээ. Түүний хэмнэлт шугамууд нь хятадын урлагт хөгжлөө олсон
нэлээд хожмын үеийн өвөрмөц онцлогуудын билэг тэмдэг нь болжээ.
ЦИНЬ ШИХУАНДИЙН БУНХАН м.э.ө. III зуунд баригджээ.: 1987 онд ЮНЕСКО-гийн дэлхийн соёлын өвийн жагсаалтанд оржээ.
1974 ОНД ТАРИАЧИН ЭР худаг ухаж байгаад анхны шатаасан шаазан баримлыг олжээ.
Бодит хэмжээтэй 7000 ШАТААСАН ШААЗАН БАРИМАЛ ДАЙЧИД, тэрчлэн байлдааны дугуйт тэргүүд бүхий морьд хятадын анхны эзэн хааны шарилыг хамгаалдаг.
Нум хэлбрийн шидэгч зэвсэг бүхий дайчин (м.э.ө.III зуун)
1974 ОНД ТАРИАЧИН ЭР худаг ухаж байгаад анхны шатаасан шаазан баримлыг олжээ.
Бодит хэмжээтэй 7000 ШАТААСАН ШААЗАН БАРИМАЛ ДАЙЧИД, тэрчлэн байлдааны дугуйт тэргүүд бүхий морьд хятадын анхны эзэн хааны шарилыг хамгаалдаг.
Нум хэлбрийн шидэгч зэвсэг бүхий дайчин (м.э.ө.III зуун)
Цинь Шихуандийн шаазан арми
ХЯТАДЫН АНХНЫ
ЭЗЭН ХААН Цинь Шихуанди (м.э.ө.210 онд нас баржээ) бүхий л орныг
төвлөрсөн улс болгон нэгтгэжээ. Тэрээр Хятадын Их цагаан хэрмийг
бариулж, өөртөө зориулан асар том бунхан босгожээ. Түүний талбай нь
22000 кв/м талбайтай, барилгын ажил 38 жил үргэлжилжээ. Дотор нь явган
цэргийн арми болон дугуйт тэрэг бүхий морин цэргийн хороод бий. Цэрэг
тус бүрийн баримлыг асар том уран баримлын өргөөнд урлаж, цэрэг бүрийн
толгойг хувь хүнээс хэмжээ авч, цэрэг бүр “жинхэнэ” зэвсгээр
зэвсэглэгджээ.
Гар урлал ба уран сайхны бүтээл
ХV зуунаас эхлэн
хятадууд зэмсэг, зэвсэг болон хүрлээр дүрслэлүүд хийдэг байжээ. М.э.ө.
ХI зуунд тэд шаазмаг, хожим нь шаазан гаргаж авах үйл явцыг нээжээ.
М.э.ө.III зуунаас буй болсон хананы уран зургийн гол сэдэв нь тэр үеийн
Хятадын өдөр тутмын амьдрал байжээ. Торгон дээрх зургийн урлал урьд
үзэгдээгүй өндөрлөгт хүрчээ. Хамгаалалтын зорилгоор давирхайг ашиглан
бүтээгдэхүүнийг лакдах техник хожим нь Японд өргөн дэлгэрч шүүгээ,
хаалт, бяцхан хайрцаг чимэглэхэд өргөн ашиглах болжээ.
Буддизм нь Алс
Дорнодын урлагт хөнгөн, хөвөлзүүр болон мөнхийн санааг оруулжээ. Эхлээд
шашны урлаг билэг тэмдгээр хязгаарлагдаж байсан бол харин уран сайхны
бүтээл нь бясалгалын хэлбэр гэж тооцогдож байв. Ийн үргэлжилсээр м.э. I
зуунд хүрч, Будда-г таалал төгссөний дараа хятадууд анх удаа түүнийг
чулуугаар болон хүрлээр дүрсэлж эхлэжээ. Мин улсын үеэс эхлэн XVII
зууныг хүртэл Хятадад шаазангийн үйлдвэрлэл эрчимтэй хөгжжээ. Перс
техникээр будсан бүтээгдэхүүнүүд өргөн хэрэглэгдэж байв. Энэ нь цагаан
шаазан дээрх зурган дээр хар хөх өнгийн паалан түрхэхэд оршиж байлаа. X
зуунаас эхлэн уран зураачид газар нутаг, амьтан дүрслэхэд чиглэж байв.
Хавсрага урлагийн мастерууд нефрит (силикат ангиллын эрдэс - орч)
боловсруулалт, торгоны үйлдвэрлэл, ном хэвлэх, модон сийлбэр будах
зэрэгт өндөр жишгүүдийг тогтоожээ.
ИСЛАМЫН УРЛАГ
VII-VIII
зуунд ислам шажин дэлгэрсэнтэй ижил цагт Исламын урлаг нь Өмнөд Азиас
Зүүн Өмнөд Европ, Хойд Африк, Испани, Иранаар дамжин Хойд Энэтхэгт
хүрчээ.
Исламын урлагийн
хамгийн гол шинжүүдийн нэг нь шашны хэм хэмжээгээр нөхцөлдсөн хүн ба
амьтныг дүрслэхийг хориглодог явдал байлаа. Иймээс VII зуунаас эхлэн
зураачид өөрсдийн уран бүтээлдээ баялаг хээ угалз, нарийн хурдан бичлэг
бүтээхэд зонхилж байжээ.
Сонгодог өв
Омейяд овгийн хаад
төр барьж байсан VII – VIII зууны үед исламын зураачид хожмын сонгодог
Византийн өвийг ашиглан өөрийн гэсэн хэв маягийг боловсруулжээ. Тэд хээ
угалзны янз бүрийн цогцолбор хэлбрүүдийг хувилбар болон зохиомжийн
шавхагдашгүй олон талтай хослуулжээ. Исламыг шүтэн бишрэгсдийн Коранд
хандах онцгой харьцаа болон Зөнчийн далдыг мэдсэнээр хүн болон амьтдыг
зурж дүрслэхийг хориглосныг мөрдөх нь чухал байлаа. Ийм учраас зураачид
Коран судрын бичвэрийг гайхам чимэглэгдсэн хурдан бичлэгээр
төлөөлүүлэхийг эрмэлзэж байлаа. Сүмүүдэд геометрийн зургуудын нарийн
хослолуудаар (арабески) модоор зорж хийсэн номлогчдын индэр, хивс,
нэхмэл, шаазан болон хүрэл сав суулгыг чимэглэдэг байв.
Хүний бүхий л санаа
бодол үйлдлийг ердийн органик үйл явцуудаар тайлбарлаж болно гэж
биологийн сэтгэл судлал үздэг. Энэхүү загвартай уялдан жишээ нь: хүний
танин мэдэхүйн үйл явц нь тархины мэдрэлийн эсүүдийн торон доторх энгийн
өөрчлөлтийг агуулдаг. Сэтгэл судлалын нарийн үзэгдлийг шинжлэж үзэхэд
энэ загварыг баримтлагчид түүнийг бүхэлд нь бус, харин хүнд явагдаж буй
биологийн хувийн үзэгдлүүдийн олонлог хэмээн авч үздэг.
АНХДАГЧ ЭХ БУЛГААС
ШИНУАЗРИ (хятад арга
маяг) рококо арга маягийн чиглэл болон хөгжсөн, Баруунд хачирхалтай
зүйл түгээмэл болсны жишээ нь болдог. Японы урлаг импрессионизмд
нөлөөлөв. Фатимидүүдийн уран сайхны өв Италийн өмнөд хэсгийн норманн
урлагийг XI-XII зуунд хөнджээ. Пиринейн хойгийн мавритан арга маяг Латин
Америкийн уран барилгын арга маягт нөлөөлжээ.
Мусульман улс гүрний уран сайхны арга маяг
Мусульманы урлагийн
янз бүрийн арга маягууд тухайн цаг үедээ түгээмэл хэрэглэгдэж байсан ба
тэр үеийнхээ эрх баригчийн нэрээр нэрлэгддэг байлаа. Жишээ нь,
Тулунидийн түрэгүүд, халиф Аббасидын жанжин сайдууд өөрсдийн урлагаа
Сири болон Египет руу IX оруулжээ. Иракийн Самарра дахь шаазангийн
үйлдвэрлэлийн чухал үе нь эд юмсад метал мэт өнгө оруулдаг гялгар
пааланг нээсэн явдал юм. Х зуунаас буюу каирын Фатимидууд овгийнхон төр
барьж байх үеэс эхлэн зааны ясаар сийлмэл дүрсүүд бүтээх болов. Бага
Азид XI – XII зуунд төр барьж байсан анатолийн сельжукуудын үед гайхам
чимэглэгдсэн эртний гар бичмэлүүд буй болжээ. XIII зуунд сельжукуудийн
нийслэл Конье-д хивс нэхэх явдал эрчимтнй хөгжиж байв. XII – XIII зуунд
орчин үеийн Иракийн нутаг дэвсгэр дээр гар бичмэл номуудыг чимэглэдэг
гайхамшигт зураачид жижиг зүйл зурдаг байлаа. Тэр үеийн утга зохиолын
бүтээлүүд, эрдэм шинжилгээний болон түүхийн бүтээлүүдийг нарийн
боловсруулсан хавсралт зургуудаар чимэглэдэг. Зүүн Азийн аяс болох
бадамлянхуа цэцэгс, домгийн амьтад, үүлс зэрэг нь Перс руу монголчууд
орж ирсэнтэй холбоотойгоор исламын уран сайхны хэлбрийн санд оржээ. Шил
үлээх урлаг өөрийн хөгжлийн оргил үедээ XVI зууныг хүртэл Египет, Сирийг
эрхийг барьж байсан мамлюкийн султануудын үед хүрчээ. Үүнтэй нэгэн
зэрэг Пиренейн хойг дээр мавритан арга маяг тогтсоны жишээ нь
Альгамбрийн гайхам шилтгээн юм. Гар хийцийн гайхамшигт хивсүүд XVI-XVII
үеийн Сефевид хэмээх персийн овгийн хааны үеийн гарга маягийг
тодорхойлдог. Их Моголуудын хаанчлалын үед бүхий л томоохон барилга
байгууламжуудыг Моголуудын болон мусульман, хинди – индиуст арга
маягуудыг нэгтгэн тооцоолох замаар барьжээ. Үүний зэрэгцээ, Османы эзэнт
улсад саз хэмээх арга маяг гарч ирсэн ба гол шинж нь геометрийн
загваруудыг нэлээд чөлөөтэй дүрслэх явдал байлаа.
Паалантай тоосгоор барилгуудыг чимэглэсэн нь
IX зуунаас эхлэн
исламын мастерууд паалантай тоосгыг барилгын гадаад болон дотоод
гадаргыг чимэглэхэд ашиглаж байв. Паалантай тоосгыг янз бүрийн аргаар,
янз бүрийн зорилгоор үйлдвэрлэж байлаа. Нэг өнгөтэй, пааландсан
тоосгуудыг шигтгэмэл болгон ашигладаг байв. Тэрчлэн янз бүрийн өнгийн
“cuerda seca” (хуурай олс) техникээр хийгдсэн пааландсан зурагтай том
тоосгуудыг анх удаа Гранадад (орчин үеийн Испани) барилгын засалд
хэрэглэжээ. Османы эзэнт улсад зурагтай, паалантай тоосгуудыг өргөн
ашигалж байжээ.