XIX
зуун дахь техникийн дэвшил болон нийгмийн өргөн өөрчлөлт ертөнцийн
тухай хүмүүсийн төсөөлөлд төдийгүй, бас урлагт, тэр тусмаа зураачдын
үүргийн талаар ихээхэн өөрчлөлтүүдийг оруулав. Ямарваа нэгэн язгууртны
юмуу сүм хийдийн холбооноос чөлөөлөгдсөн зураач өөрийнхөө итгэл үнэмшил,
уран сайхны туйлын санаанд нийцсэн бүтээлийг туурвиж чадна. Энэ бүхэн
тэдний уран бүтээлд тусгалаа олж бие биеэ сольсон олон тооны арга
маягууд маш хурдан гарч ирж зэрэгцэн хөгжиж байлаа. Урлаг нь зах дээрх
бараа болон хувирлаа.
→ XIX зууны эцэст урлагт олон тооны арга маягууд зонхилох болсон нь орчин үеийн урлагийн хөгжлийн эхлэл болов.
→ XIX зууны эцэст урлагт олон тооны арга маягууд зонхилох болсон нь орчин үеийн урлагийн хөгжлийн эхлэл болов.
ТҮЛХҮҮР БАРИМТУУД
ГЭРЭЛ ЗУРАГ болон бусад техникийн шинэчлэл шинэ уран дүрслэлд хүргэв.
ПАРИС уран сайхны загварын дэлхийн хууль тогтоогч нь болов.
АВАНГАРД УРЛАГ ТӨРСНӨӨР зураачид олон тооны зургийн академиудаар улам бүр дэмжигдсэн уламжлалт урлагийг эрс буруушаав. НЭГ САНААТ ЗУРААЧИД сургуулиуд болон чиглэлүүдийг байгуулав.
ПАРИС уран сайхны загварын дэлхийн хууль тогтоогч нь болов.
АВАНГАРД УРЛАГ ТӨРСНӨӨР зураачид олон тооны зургийн академиудаар улам бүр дэмжигдсэн уламжлалт урлагийг эрс буруушаав. НЭГ САНААТ ЗУРААЧИД сургуулиуд болон чиглэлүүдийг байгуулав.
РОМАНТИЗМ
Романтизм
нь урлагт субъектив байдал, зөн билэг, сэтгэл хөдлөлийг оруулав.
Уламжлалт уран дүрслэлээс ангижирсан зураачид өөрсдийн гэсэн үзэл
санаагаа хэрэгжүүлж эхлэв.
XVIII зууны эцсээр
романтизмын зураачид классицизмд эрс тэс байдлаар сөргөлдөж эхлэв.
Сэтгэл хөдлөлийн эхлэл чухал болохыг онцолсон зураачид өмнөө зөвхөн
үзэгдэж байгаа зүйлсээ төдийгүй, тэдгээрийн дотор юу байгааг ч тусгадаг
байлаа. Урлагийг иймэрхүү байдлаар “дотоод дуу хоолой” мэт дахин
тодорхойлсон нь урлагийн орчин үеийн ойлголтын үндсийг бүрэлдүүлж,
өөрийн уран бүтээлээ дотоод эх булгаа шавхдаг зураачийн дүрийг буй
болгов.
Байгалийн зургийн нөхцөл
Романтик зураачид
байгалийн уран зурагт давуу талыг өгдөг байсны учир нь чухамдаа тэрээр
бусдаас илүүтэйгээр сэтгэл санааг дамжуулдагт байлаа. Байгалийн зургууд
нь ихэвчлэн үзэгчидтэй ар талаараа зогсогч дүрүүдийн тусламжтайгаар
холбоо тогтоодог. Германы зураач Каспар Давид Фридрихийн “Манан дээр
хэсүүчлэгч” зурагт үзэгчид уулын үзэмжийн зах хязгааргүй, аугаа ихийн
бүтэмжийг хүлээн авдаг. Фридрихийн байгалийн зургууд дандаа л ертөнцийн
уйтгар, ганцаардал болон шунал тачаадлыг илэрхийлдэг. Наполеонтой хийсэн
дайны хариу болгож түүний зургууд эх оронч өнгө аясыг олжээ.
Бидермейерийн арга маяг орж ирснээр 1800-аад оны дундуур Германд
романтизм сураггүй алга болов.
Өнгөөр дур булаахуй
Английн зураач Жон
Констебль, Жозеф Мэллорд Тернер нар ч гэсэн байгалийн зургийг сэтгэл
санааны байдлыг илэрхийлэхэд ашигладаг байжээ. Гэхдээ тэдний бүтээлүүд
оюун ухааны мөн чанар дээр бус, харин байгалийг нарийвчлан судлах,
заримдаа шинэхэн байдлаар зоригтой тайлбарлахад үндэслэгддэг байсан нь
хожмоо импрессионизмд илэрчээ. Францын Эжен Деларкруа, Теодор Жерико нар
ихээхэн эр зориг гаргаж, бароккотой дуу дуугаа авалцсан түүхэн
монументаль зургуудыг бүтээжээ. Амьд будаг, нэмэлт өнгөнүүдийн
контрастын аргаар гаргаж авсан тод томруун байдал Делакруагийн “Ард
түмнийг хөтлөсөн эрх чөлөө” хэмээх нэрд гарсан бүтээлд зоригжуулагч эрч
хүчийг өгч байна.
ФРАНСИСКО ХОСЕ ДЕ ГОЙЯ-И-ЛУСЬЕНТЕС 1746 онд Сарагосын ойролцоо Фуэндетосд төрж, 1828 онд Бордо-д нас баржээ.
АГУУЛГА БОЛОН ХЭЛБРЭЭРЭЭ түүний олон бүтээлүүд уламжлалт урлагийн хүрээнээс хальсан байдаг ч, тэдгээрийг ямар нэгэн тодорхой арга маягт хамруулж болохгүй.
ХУУРАМЧ ҮНДСЭН САНАА болон уран тод илэрхийллийн арга барил нь орчин үеийн урлагт гол түлхэц өгчээ.
Франсиско Гойя (өөрийн зурсан хөрөг, 1815 он)
АГУУЛГА БОЛОН ХЭЛБРЭЭРЭЭ түүний олон бүтээлүүд уламжлалт урлагийн хүрээнээс хальсан байдаг ч, тэдгээрийг ямар нэгэн тодорхой арга маягт хамруулж болохгүй.
ХУУРАМЧ ҮНДСЭН САНАА болон уран тод илэрхийллийн арга барил нь орчин үеийн урлагт гол түлхэц өгчээ.
Франсиско Гойя (өөрийн зурсан хөрөг, 1815 он)
РОКОКО ДЭЭР ҮНДЭСЛЭН
Гойя нь түүний өнгө, өвөрмөц талуудтай нийлүүлэн амьд хэлийг бүтээснийг
хэдийгээр романтизмтай төстэй ч гэсэн ямар нэгэн арга маягт хамруулж
болохгүй байлаа.
Испанийн хааны ОРДНЫ ЗУРААЧ БОЛОХ тэрээр реалист,гэхдээ эрх баригчдын тэр бүр сайшаал эс агуулам хөргүүдийг бүтээжээ. Түүнээс гадна тэрээр нийгмийг шүүмжилсэн агуулгатай зургууд бүтээжээ. Харин өөрийн сийлбрүүддээ нийт европыг доргиулсан орчин үеийн нийгмийн үнэнд нийцэмгүй бараан талуудыг дүрсэлдэг байжээ.
“БОСОГЧДЫГ 1808 ОНЫ 5-Р САРЫН 3-НЫ ШӨНӨ БУУДАН ХОРООСОН НЬ” зургаараа Наполеоны булаан эзлэгчдийн Испани дахь харгислал болон золиос бологсдын хамгаалалтгүй байдлыг харуулжээ. Гэрэл, сүүдрийг эрчимтэй хөдөлгөөнд ашигласан нь нийт зурганд түгшүүртэй байдлыг гайхмаар харуулжээ
Энэ бүтээл зэвсэгт хүчнийхний бүх нийтийн дургүйцлийг хүргэжээ.
Испанийн хааны ОРДНЫ ЗУРААЧ БОЛОХ тэрээр реалист,гэхдээ эрх баригчдын тэр бүр сайшаал эс агуулам хөргүүдийг бүтээжээ. Түүнээс гадна тэрээр нийгмийг шүүмжилсэн агуулгатай зургууд бүтээжээ. Харин өөрийн сийлбрүүддээ нийт европыг доргиулсан орчин үеийн нийгмийн үнэнд нийцэмгүй бараан талуудыг дүрсэлдэг байжээ.
“БОСОГЧДЫГ 1808 ОНЫ 5-Р САРЫН 3-НЫ ШӨНӨ БУУДАН ХОРООСОН НЬ” зургаараа Наполеоны булаан эзлэгчдийн Испани дахь харгислал болон золиос бологсдын хамгаалалтгүй байдлыг харуулжээ. Гэрэл, сүүдрийг эрчимтэй хөдөлгөөнд ашигласан нь нийт зурганд түгшүүртэй байдлыг гайхмаар харуулжээ
Энэ бүтээл зэвсэгт хүчнийхний бүх нийтийн дургүйцлийг хүргэжээ.
РЕАЛИЗМ
Реализмын
зураачид бүхий л бололцоот библийн, домог зүйн болон утга зохиолын
загваруудаас холджээ. Тэд өдөр тутмын бодит байдлыг чимэглэлгүйгээр,
үзэл санааны нөлөөлөлгүйгээр тусгадаг.
Гюстав Курбе өөрийн “Орнане дахь оршуулга” зурагтаа (1849 он) анх удаа энгийн хүмүүсийг болон өдөр тутмынх нь амьдралыг монументаль хэмжээгээр дүрслэв
1848 онд Европын хэд
хэдэн оронд гарсан хувьсгалууд, тэрчлэн үйлдвэрлэлийн хөгжил нийгэмд
мэдэгдэхүйц ахиц гарахад хүргэв. Гэхдээ албан урлагт сонгодог туйлын
санаа буюу амьдралын бодит байдалтай ямар ч нийтлэг зүйлгүй романтик
мөрөөдөл үргэлжлэн зонхилсоор байв.
XIX зууны дунд үеэс эхлэн өөрсдийн уран бүтээлдээ өдөр тутмын бодит байдалд хандаж, түүнийг үнэнчээр тусгахыг зураачид эрмэлзэх болж иймэрхүү үл зохилдох байдалд хариу өгч эхлэв. Бодит байдлыг дүрслэх оролдлого бүхий л урлагын түүхийн туршид явагдаж байсан хэдий ч Сэргэн мандлаас эхлэн төрөл зүйлийн үзэгдлийг ерийн нэг дүрслэхийн оронд реализм ёс зүйн болон улс төрийн хандлагад дуу оруулж эхлэв.
XIX зууны дунд үеэс эхлэн өөрсдийн уран бүтээлдээ өдөр тутмын бодит байдалд хандаж, түүнийг үнэнчээр тусгахыг зураачид эрмэлзэх болж иймэрхүү үл зохилдох байдалд хариу өгч эхлэв. Бодит байдлыг дүрслэх оролдлого бүхий л урлагын түүхийн туршид явагдаж байсан хэдий ч Сэргэн мандлаас эхлэн төрөл зүйлийн үзэгдлийг ерийн нэг дүрслэхийн оронд реализм ёс зүйн болон улс төрийн хандлагад дуу оруулж эхлэв.
Бодит амьдрал
Байгалийн болон
нийгмийн шинжлэх ухаануудад гарч буй шинэ чиглэлүүдтэй зэрэгцэн
реалистууд баримт болон хүртэхүй дээр төвлөрч, ингэснээр санаан дүрийн
ертөнц дээр үндэслэгдсэн урлагийг үгүйсгэдэг байлаа. Гэсэн хэдий ч тэд
бодит байдлыг зөвхөн дууриахыг хэзээ ч эрмэлзсэнгүй, учир нь энэ үед
гэрэл зургийн аппарат бүтээгдсэн байсан учир түүнийг ашиглах нь хялбар
байлаа. Үүний оронд Гюстав Курбе, Адольф фон Менцель, ЖанФрансуа Милле
болон Оноре Домье нарын зураачид өөрсдийн уран бүтээлийнхээ хүрээнд
нийгмийн нөхцөлийг тусгахыг эрмэлзэж байлаа. Тухайлбал, зураачид
үйлдвэрийн хотууд болон тариачдын тосгодууд дахь амьдрал, хөдөлмөрийн
сэдвүүдийг дууриан авцгаав. Өмнө нь эдгээр сэдвүүд үндсэндээ шог төрлийн
жижиг зургуудад тусгагддаг байв. Курбе энэхүү уламжлалыг таслан өөрийн
“Орнане дахь оршуулга” зургаараа шууд маргааны бай болов. Тэрээр энгийн
оршуулга, түүнд ирсэн тосгоныхныг дүрсэлснээрээ тэр үедээ тогтсон
урлагын батлагдсан дүрэм журмын эсрэг босжээ. Өдөр тутмын гоё сайхан
Милле ердийн амьдралыг зурдаг байлаа, гэхдээ нийгмийн хувьд чиглэсэн нэг
үеийн Курбе-г бодвол тийм ч дайчин, түрэмгий бус байлаа. Тэрээр ямар ч
гялайх юмгүйгээр тариачдын өдөр тутмын хүнд хүчир хөдөлмөрийг өөрийн
“Тариан түрүү хураагчид” зурагтаа үзүүлжээ. Гэхдээ энэхүү үзэгдлийг
тодорхой арга маяг, тууштай хэмнэл, зөөлрүүлсэн гэрлийн тусламжтайгаар
харуулжээ. Милле нь Камиль Корогийн тэргүүлдэг, Барбизоны сургууль
хэмээн нэрлэгддэг зураачдын бүлгийн гишүүн байлаа. Түүний гишүүд XIX
зууны дунд үеэс пленэр (францаас орчуулбал задгай агаарт) зураг зурж
эхэлсэн анхдагчид байлаа. Хожим нь пленэрийн уран зураг байгалийг
дүрсэлдэг импрессионист зураачдын хувьд онцгой ач холбогдолтой болжээ.
ЗурааЧийн ажил
АДОЛЬФ ФОН
МЕНЦЕЛИЙН “ТӨМӨР ЦУВИХ ҮЙЛДВЭР” германы реализмын гол уран бүтээл мөн.
Өөрийн зохиомжууддаа шударга, реалист тусгалд хүрэх зорилгоор Менцель
тэр үеийн төмөр цувих үйлдвэр дээр хэдэн долоо хоногийг өнгөрүүлжээ.
Тэрээр үйлдвэр дээр байхдаа 100 гаруй зураг, ноорогтоо хүмүүс болон
механизмуудыг харандаа, шохой заримыг нь өнгөтэй ч хийсэн байдаг.
Харааны ой болон эдгээр нооргууд нь студид зурагдсан энэхүү бүтээлийг
амьдралд хэрэгжүүлэхэд үндэс суурь нь болов. Иймэрхүү нарийн бэлтгэл
Менцелд үйлдвэрлэлийн үйл явцыг оновчтой дахин буулгахад төдийгүй, бас
зарим ажилтнуудын бие бялдрын ойролцоо талыг нь ч хамруулахад ч тус
болов.
Шинэ технологи шинэ хүртэхүй
Уурын хөдөлгүүр
болон төмөр замыг зохион бүтээсэн нь зөвхөн хүмүүсийн хөдөлгөөнийг
төдийгүй бас тэдний ертөнцийн хүртэхүйг ч өөрчлөв. Хурд тодорхой дүрсийг
эвдэв. Гэрэл болон өнгөний хоорондох харилцан хамаарлын үүднээс гэрэл
зүйн хуулиудыг идэвхтэй судладаг Дж. М.У. Тернер энэ сонин үзэгдлийг
өөрийн “Аугаа их барууны төмөр замын тухай” бүтээлдээ ашиглажээ.
Тернерийн анивчдаг, бараг хийсвэр зургийн арга маяг түүний эхний
бүтээлүүдэд дүрслэгдсэн хүрээнээс хальжмэдрэмжийн сэтгэгдлийг
дамжуулдаг.
Зураг: “Бороо, хурд болон уур” (Тернер, 1844 он)
Зураг: “Бороо, хурд болон уур” (Тернер, 1844 он)
XXI ЗУУН
ӨНӨӨДРИЙГ ХҮРТЭЛ
РЕАЛИЗМ сэргэн мандлын үеүдийг байнга туулж байна. XX зуунд экспрессив
болон хийсвэр урсгалын эсрэг зогсдог реализмын шинэ хэлбрүүд болох шинэ
бодит байдал, шинэ реализм, фотореализм, поп-арт зэрэг гарч ирэв.
Социалист реализм нь улс төрийн үзэл суртлын манаанд зогсч байлаа.
ОРЧИН ҮЕИЙН УРЛАГИЙН ҮҮСЭЛ–ИМПРЕССИОНИЗМ
Импрессионистууд
урлагийг огт өөр замаар хөтлөв. Хурц өнгө, чөлөөт будгийн түрхэлтээрээ
тэд гэрэл гэгээ дүүрэн байгалийн зургууд бүтээж, орчин үеийн их хотын
амьдралыг тусгадаг.
Импрессионистуудыг
реалистуудад хамруулдагч гэсэн тэдний зургуудад улс төрийн тайлбар
бичвэр байдаггүй. XIX зууны хоёр дугаар хагаст Клод Моне, Огюст Ренуар,
Эдгар Дега, Альфред Сислей, Камиль Писсарро болон Берта Моризо нарын
зураачид өөрсдийн уран бүтээлдээ амьдралын баяр баясгалантай сэдвүүд
сонгож, парижийн цэцэгт гудмуудын хөдөлгөөнийг мөнхлөх, зуны цэцэрлэгээр
цэнгэх, болон байгальд гарч байхыг уриалжээ. Бүхий л уран сайхны нөхцөл
байдалд харш тэдний зураглалын шинэ арга эхэн үедээ олон нийтэд болон
уран сайхны шүүмжлэгчдэд ойлгомжгүй байжээ. Тэдний чөлөөт түрхэлтийн
аргаар бүтсэн зургууд, бодит байдлын гэрэл зургийн санамсаргүй жижиг
зүйлүүд уран сайхны төгс бүтээл болохоосоо өмнө юутай ч гэсэн давын өмнө
эскиз шиг санагдаж байлаа.
Хоромын бодит байдал
Дүрслэлийн гадаад
арга маяг нь ухамсар, зоригийн чиглэлтэй. Импрессионистууд зөвхөн харсан
бүхнээ төдийгүй, хэрхэн яаж харснаа зурахыг хүсдэг байлаа. Студид
ажиллахын оронд тэд байгальд гарч туурвин (пленэр), харж хүртэхүйн цэвэр
тунгалгийг аль болохоор тогтоон дүрслэхийг хичээдэг байлаа. Ренуар
өргөн хэмжээний “Мулен де ла Галетт”-аа бүтээхдээ зурагт дүрслэгдсэн
задгай цайны газарт ажиллажээ. Мэдэрч хүртэхүйг шууд дүрслэхийн тулд
зураач маш хурдан ажиллаж байлаа. Будгууд эхлээд муу холилдож байлаа.
Дараа нь богино, хурдан түрхэлтээр будгаа түрхэнэ. Импрессионистуудын
зургуудад нарийн жижиг дүрсүүд байдаггүй, ойрхноос харахад эмх
замбараагүй өнгөт будгийн цуглуулга мэт боловч тодорхой зайнаас харахад
бүхэл бүтэн зураг тодрон үзэгддэг. Импрессионист зураачдын будгийн
түрхэлтээр нь уг зургийг бүтээсэн үйл явцыг мөшгиж болно.
Эдуард Мане
импрессионистуудын ойрын хүрээлэлд ордоггүй ч гэсэн нэрээр мэргэжил нэгт
нөхдийнхөө академийн эсрэг туйлын санааг хуваалцдаг. Түүний бүтээлүүд
ихэвчлэн маргаан шуугиан дэгдээдэг, ялангуяа домог зүйн хүрээнээс
хальсан нүцгэн хүүхнүүдийн дүрүүд. Тэрч бүү хэл, түүний “Олимпи” зураг
нь Тицианы нөлөөн дор бүтээгдсэн бол Манегийн нэгэн зурагт өөрийнхөө
нүцгэн шалданг ил тод, итгэлтэй харуулсан бодит эмэгтэй – нэрд гарсан
янхан бүсгүйг дүрсэлжээ. Мөн тийм хувьсгалч үр нөлөө Огюст Родены
бүтээлүүдэд туссан нь бий. Түүний баримлууд ердийн нийтлэг байрлалаас
чөлөөлөгдөж, шууд утгаараа бол давцангаас буужээ. Түүний “Калегийн
иргэд” баримал нь ямар нэгэн баатарлаг бахдалгүй боловч жинхэнэ реалист
болжээ.
Пуантилизм
Серагийн ноорог пуантилист аргыг тайлбарладаг. Дууссан бүтээл нь олон тооны тусгай цэгүүдээс тогтдог.
ЖОРЖ СЕРА 1880 аад
оны дундуур зөвхөн хэлбрийг төдийгүй өнгийг ч гэсэн уусгаж импрессионист
арга маягийн цаашдын хөгжлийг тодорхойлов. Сера объектийн өнгийг суурин
өнгө хэмээн нэрлэж, анхдагч өнгөнөөс тогтох жижиг олон цэгүүдэд
хуваажээ. Өнгөний ялгаануудын холилт нийлүүр дээр дахиж хийгдэхгүй,
харин үзэгчийн нүдэнд хүссэн өнгөө хүртэл цэгүүд нь торлогт холилдоно.
ПОСТИМПРЕССИОНИЗМ
Постимпрессионизм
зураачид хуулбарлах аргаас чөлөөлөгдөж, урлагийн дотоод хуулиуд дээр
төвлөрсөн орчин үеийн сонгодог урлагийн эхэн үеийг эзлэдэг.
1880-аад оноос хойш
урт уламжлал эцэстээ хүрч, постмодернизмийн шинэ зуун эхлэв. Тогтсон
зүйлээ нураасан постимпрессионист зураачид Поль Сезанн, Винсент ван Гог,
Поль Гоген, Жеймс Энсор болон Эдвард Мунк нар Сэргэн мандлын үеэс
ашиглагдаж ирсэн алслалтын дүрэм зэрэг байгалийн хуулбар, өнгө зэргийг
нэгэнт дуусгавар болгов. Тэгэхдээ тэд импрессионистууд шиг бодит байдлын
харааны хуурамч дүрийг бүтээлчээр нээн харуулахаас эхлэн явжээ. Үүний
оронд тэдний илэрхийлэх бүтэмж, нөлөө нь үзэгчдэд дүрслэлийн
хэрэгслүүдээр, өөрөөр хэлбэл, өнгө болон хэлбрүүдийн сонголтоор дамжин
хүрэх болно. Гол нь юу зурж байгаад бус хэрхэн яаж зурж байгаад л
чиглэгдэнэ.
Түр зуурын сэтгэгдлээс төгөлдөр утга руу
Хялбархан тодорхойлж болох хэлбрүүд, хүчирхэг өнгөнүүдийн тусламжтайгаар Анри Тулуз Лотрек үзвэрийн зарлалын урлагт хувьсгал хийв. Түүний бүтээлүүд түүнийг амьд байхад нь ч гэсэн цуглуулагчдын сонирхл
Хэрэв Сезанн
ертөнцийг хувирган, түүнийг бүрэлдүүлэгч хэсгүүдээр нь салгасан бол, Ван
Гог, Энсор болон Мунк нар өөрсдийн сэтгэлийн хөөрлөөрөө удирдуулан
дураараа ажиллаж байлаа. Зоримог түрхэлтүүд, гажууд дүрсүүд болон ер
бусын өнгөөр сэтгэл хөдлөлийн янз бүрийн байдлын сэдэвчилсэн бүдүүвчийг
гаргадаг. Гогений зургуудын ертөнцийг харьцуулахад яг л зохирол бүрдсэн
диваажин шиг санагдана. Дулаан, тод өнгүүд, цацарч оргилох мэт шугамууд
бүхий угалз болон тодорхой хэлбрүүд нь зургуудад тэнцвэр, нэгдлийг
өгдөг. Гэхдээ Гогений уран зураг нь юуны өмнө түүний “Өмнөд далайд”
хийсэн цуврал нь ихэвчлэн билэгдлийн тайлбар агуулдаг. Түүний бүтээлүүд,
иймэрхүү хэлбрээр 1900 гаад оны үед түгээмэл ашиглагдаж байсан, тэдний
тоонд Мунк хүртэл хамаарагдаж байсан символист зураачидтай ойр байсныг
нь харуулдаг.
Символизм – сэтгэлээс ургадаг зургууд
Символист зураачид
нүднээ харагдах ертөнцийн цаадах гүн үнэний эрэлд өөрсдийн зургууддаа
хүний сэтгэлийн гүнийг шинжилжээ. Зигмунд Фрейд үүнийг “ухамсаргүй” гэж
нэрлэсэн нь бий. Дур тачаал, айдас, үхэл Одилон Редон, Арнольд Бёклин,
Франц фон Штук нарын зургууд дахь зүүд шиг найруулгын нэгэн төрлийн
ертөнцүүдэд зонхилогч гол сэдвүүд нь байлаа. Тэдний баргар сэтгэл зуун
солигдлын босгон дээрх нийтлэг арчаагүй байдлыг тусгажээ. Нөгөө талаас,
Густав Климтийн “Үнсэлт” шинэ урлагийн шинж чанарыг тодорхой харуулжээ.
Энд гарч байгаа чимэх шинж зөвхөн дээд урлагт төдийгүй, хавсрага урлагт ч
тусгалаа олдог, жишээ нь, дотоод орон зайн дизайн, ширээний сав суулга,
гоёлын хэрэгсэл, хэвлэх үйлдвэр зэрэг.
Гадаадын урлаг
XIX зууны дунд
үеэс эхлэн зураачид гадаадын, тухайлбал, дорнын соёлыг шагших болов.
Эртний модернист урлагийн төлөөлөгчид хачин жигтэй зүйлийг сонирхоход
нөлөө үзүүлжээ. Империализмын үеийн зураачид юуны өмнө Африк болон Өмнөд
далайн орнуудын “бүдүүлэг” соёлыг юуны өмнө сонирхох болов. Гоген Таити
дээр түүний үзсэнээр европчуудын алдсан цэвэр цэмцгэр, жам ёсны байдал,
гэм зэмгүй байдлыг эрж хайж байлаа. Олон зураачид өөрсдийн онгодоо
ядоны модон сийлбэрээс олж авдаг.
Зураг: “Эхчүүд” (II) (Поль Гоген, 1899 он)
Зураг: “Эхчүүд” (II) (Поль Гоген, 1899 он)
АНХДАГЧ ЭХ БУЛГААС
ХХ зуунд Ван Гогийн зургийн хуулбарууд хэвлэгдсэн тоогоороо бусад зураачдаас давж тэргүүн байр эзлэв.
ГОГЕН тушаал дэвшихээс татгалзаж, Таити руу зургаа зурахаар явжээ.
ТУЛУЗ ЛОТРЕК тахир дутуу байсан ба язгууртан гарлаа эс тоон нийгмийн ёроолд янхнуудтай хамт амьдрахыг чухалд тавьдаг байв.
ГОГЕН тушаал дэвшихээс татгалзаж, Таити руу зургаа зурахаар явжээ.
ТУЛУЗ ЛОТРЕК тахир дутуу байсан ба язгууртан гарлаа эс тоон нийгмийн ёроолд янхнуудтай хамт амьдрахыг чухалд тавьдаг байв.
ВИНСЕНТ ВАН ГОГ 1853 онд Зондертэд төрж, 1890 онд Овер-сюр-Уазад насан өөд болжээ.
ТҮҮНИЙ ХҮЧИРХЭГ АРГА МАЯГ сэтгэгдэл төрүүлэхэд бус, харин түүний дотоод байдлыг илэрхийлэхэд чиглэгддэг.
Олон жил хамт ажиллаж байсан ПОЛЬ ГОГЕНТОЙ МАРГАЛДСАНЫ ДАРАА сэтгэл зүйн хувьд тогтворгүй байсан зураач чихээ тасалжээ.
“Тасархай чихтэй өөрийн зурсан хөрөг” (1889 он)
ТҮҮНИЙ ХҮЧИРХЭГ АРГА МАЯГ сэтгэгдэл төрүүлэхэд бус, харин түүний дотоод байдлыг илэрхийлэхэд чиглэгддэг.
Олон жил хамт ажиллаж байсан ПОЛЬ ГОГЕНТОЙ МАРГАЛДСАНЫ ДАРАА сэтгэл зүйн хувьд тогтворгүй байсан зураач чихээ тасалжээ.
“Тасархай чихтэй өөрийн зурсан хөрөг” (1889 он)
Винсент ван Гог
РЕАЛИСТ МАЯГААР
УРАН БҮТЭЭЛЭЭ ЭХЛЭСЭН ван Гог фермерүүдийн болон Голланди эх орныхоо
ажилчдын бараан зургуудыг бүтээжээ. Гагцхүү Провансд очсоны дараа түүний
зургууд хурц, тод өнгөтэй болжээ. Импрессионистуудын бүтээлээр урам
зориг орсон тэрээр амьд өнгийг ашиглан өөрийн дүрүүдийн хэлийг буй
болгов. Түүний бүтээлүүд хожим нь экспрессионистуудын хөдөлгөөний
хөгжилд хүчтэй түлхэц өгчээ.
СЭТГЭЛИЙН ӨВЧИНД ДАЙРУУЛСНЫ ДАРАА, өнөөдрийг хүртэл тодорхой мэдээлэл үгүй ч гэсэн ван Гог өндөр эрч хүчтэйгээр өнгө болон өөрийн арга барилаа ашиглан зурсаар байв. “Одот шөнө” хэмээх зураг тэр чигээрээ лугшиж, чичигнэж байх шиг болдог. Эргэлдэгч ороомог тэнгэрийг эрчим хүчээр ханасан орон мэт болгов. Энэ зургийн ховс мэт үр нөлөө өнгө, зурлагын сонголтын үр дүн, үнэндээ бол уран зургийн гол багаж хэрэгсэл мөн.
СЭТГЭЛИЙН ӨВЧИНД ДАЙРУУЛСНЫ ДАРАА, өнөөдрийг хүртэл тодорхой мэдээлэл үгүй ч гэсэн ван Гог өндөр эрч хүчтэйгээр өнгө болон өөрийн арга барилаа ашиглан зурсаар байв. “Одот шөнө” хэмээх зураг тэр чигээрээ лугшиж, чичигнэж байх шиг болдог. Эргэлдэгч ороомог тэнгэрийг эрчим хүчээр ханасан орон мэт болгов. Энэ зургийн ховс мэт үр нөлөө өнгө, зурлагын сонголтын үр дүн, үнэндээ бол уран зургийн гол багаж хэрэгсэл мөн.