Эртний үеийн урлаг
Урлагийн эх булаг Эртний Египтэд буй.
Хэдэн мянган жилийн туршид үржил шимт Нил мөрний эргээр үл хамаарах
урлагийн стиль буй болсон нь улмаар эцэс төгсгөлгүй орших учиртай
юмсанж. М.э.ө. VII зуунаас эхлэн Египет нь эртний Грекийн урлагт нөлөө
үзүүлж, хожим нь Римийн эзэнт улсад ч нөлөөлжээ. Эртний Грекийн урлаг
Критский болон Микенский нарын стилийн үндсэн дээр м.э.ө. XI зууны
эцсээр бүрэлдэн тогтжээ. Эртний Грекийн дүрслэх урлагийн бүтээлүүд ,
ялангуяа эллинизмийн бүтээлүүд хожим нь Римийн эзэнт улсын урлагт
хуулбар нь болжээ.
→ Эртний урлаг нь хөдөлгөөнгүй болон хөдөлгөөн, санаан зүйл болон бодит зүйлийн хоорондын ямар нэгэн заагт орших хүний дүрийг бүтээжээ.
→ Эртний урлаг нь хөдөлгөөнгүй болон хөдөлгөөн, санаан зүйл болон бодит зүйлийн хоорондын ямар нэгэн заагт орших хүний дүрийг бүтээжээ.
ТҮЛХҮҮР БАРИМТУУД
Египетийн товойлгох урлагийн ЭРТНИЙ ЖИШЭЭНҮҮД м.э.ө. 3000 оны орчимд буй болжээ.
ДҮРС БИЧГҮҮД анх м.э.ө. 3000 оны орчимд үүсчээ.
Өнөөдрийг хүртэл алдаршсан ЭРТНИЙ ГРЕКИЙН БАРИМЛУУДЫН ОЛОНХ нь Ромын хожуу үед хийгдсэн хуулбрууд юм.
РИМИЙН УРЛАГ онгод хийморио италийн сэдвээс төдийгүй, эллинист Грекийн сэдвээс хайж олдог.

ЕГИПТИЙН УРЛАГ
Хатуу
зохицол, тэгш хэм болон жижиг зүйлүүдэд ихээхэн анхаарал тавьдаг нь яах
аргагүй египтийн урлагийн гол шинж чанарууд юм. Тэдгээр дүрмүүд
үүссэнээр даруй 3 мянган жилийн туршид үйлчилж байлаа.
Эртний Египет нь
харьцангуй цөлөөр тусгаарлагдсан орон. М.э.ө. 2900 оны орчимд төвлөрсөн
улс буй болсноор энд шинэ, туйлын биеэ даасан стиль хөгжиж, товгор
баримал, баримал ханын зураг зэрэг дүрслэх урлагийн бүтээлүүдэд тусгалаа
олов. Эртний египтүүд үхлийн дараах амьдралд итгэдэг байж, учир нь
тэдний урлаг ихээхэн хэмжээгээр дээдсийн авсны чимэглэлд чиглэгддэг
байлаа. Нэрд гарсан хаад, тэдний гэр бүлийн гишүүд, тэргүүн зэрэглэлийн
дээдсийн оршуулганд хана нь өнгөт зурагтай, тасалгаанууд нь таазаа
хүртэл олон тооны эдээр дүүргэсэн байдаг нь эзнийхээ үхлийн дараах
тансаг амьдралыг баталгаажуулж байгаа хэрэг байв.
Египетийн уран зураг
өдөр тумын амьдралаа тусгах ёстой байлаа. Зурагнууд зөвхөн газар дээрх
амьдралыг харуулах бус, бас египетийн бурхдыг, үхлийн дараах амьдралыг
дүрсэлдэг байлаа. Зургууд болон товойлгож хийсэн бүтээлүүд дээрх дүрсүүд
нь хатуу дүрэмд захирагддаг байсан ба тэдний дотор харьцааны
баримтлалт, зургийн талбайг зурвасуудад хуваах (регистрүүд),
тэмдэглэгдсэн тулгуур шугамуудыг үндэс болгох зэргийг нэрлэж болох юм.
Гол шинж нь бууруулалтын алслалт, сүүдэрлэлт байхгүй, зөвхөн дүрслэлийг
тод, бүрэн дамжуулах дүрэмд захируулан дэвсгэрийг ойлгуулах нь үхэгсдийн
талаар үлдэгсдэд сануулах мэт. Хүний дүрийн дамжуулалт байнга хажуугаас
(нүүр, гар, хөл) нүүрний хэлбэр рүү (нүд, их бие) шилждэг. Түүнээс
гадна, дүрслэл дээрх хэмжээ хувь хүний эрх зүйн байдалтай тохирч байх,
харин эрэгтэй хүний дүрийг эмэгтэйг бодвол нэлээд бараан өнгөтэйгөөр
дүрсэлдэг.
ХҮНИЙ БАРИМЛУУД нь занданшуулсан шарилуудын адилаархүнийг үхсэнийх нь дараа сүнснийх нь орон зай болдог.
“ХЭН НЭГЭН ҮРГЭЛЖЛЭН АМЬДАРНА” - Эртний Египетийн барималчдын хэлэх дуртай үг
ТИЙМ Ч ХАТУУ БУС, ГЭХДЭЭ ХУВИЙН ХЭВ МАЯГ (Амарнск стиль) Ахенатон хааны (м.э.ө.1364-1348) амарнскийн үед буй болжээ.
Эхнатон хааны эхнэр Нефертити хатан хааны цээж баримал (м.э.ө.1355 оны орчим)

Хөрөгтөй төстэй байх
ЕГИПЕТЧҮҮД нас
барагсдын шарилыг занданшуулан дараагийн амьдралд нь зориулан хадгалдаг
байв – судалтай даавуугаар ороосон занданшуулсан шарил сүнс хоргодох
газар гэж үздэг. Тийм зорилгоор үхэгсдийг дүрслэн харуулах нь оршуулгын
зүйлсийн журмаар бэлтгэгддэг байжээ.
БАРИМАЛ нь чулуун дээр хүний нийтлэг гол шинжүүдийг гаргадаг. Барималч урчууд хөрөг зурагтай нь ижилхэн болгох зорилго тавьдаггүй байв. Дүрслэгдэж буй хүний нийгмийн байдлыг хувцас хунар, ялгах тэмдэг зэрэг салгашгүй зүйлээр нь дамжуулан үзүүлдэг байв. Асар том чулуун дээр хүний баримал дүрсийг суугаа юмуу зогсоо байдлаар сийлдэг. Тийм баримал дүрсүүдийг хийхдээ Египетийн бусад урлагийн зүйлүүдийн адилаар барималч – урчууд тодорхой дүрмүүдийг мөрддөг байлаа (жишээ нь хүний нүүрний байдал заавал дээгүүр харсан байдаг.
Хаан Менкаур болон түүний эхнэр хатан хаан Хамерернебти II нарын давхар баримал (м.э.ө. 2520 оны орчим)

АНХДАГЧ ЭХ БУЛГААС
ЭРТНИЙ ЕГИПЕТИЙН УРЛАГИЙН ЦУГЛУУЛГА:
Египетийн музей, Каир
Британийн музей, Лондон
Бруклиний музей, Метрополитен музей, Нью-Йорк
Лувр, Парис
Египетийн музей, Берлин
Карлсбергийн Шинэ Глиптотека, Копенгаген
Египетийн музей, Каир
Британийн музей, Лондон
Бруклиний музей, Метрополитен музей, Нью-Йорк
Лувр, Парис
Египетийн музей, Берлин
Карлсбергийн Шинэ Глиптотека, Копенгаген
ГРЕК, РИМИЙН УРЛАГ
Эртний
Грекийн урлагт гол байр суурийг хүний дүр эзлэдэг, домог зүйд ч тэр,
өдөр тутмын амьдралд ч тэр. Римийн эзэнт улсын үед урлаг нь гол хэлбрээр
улс төрийн сурталчилгаанд ашиглагдаж байв.
Анхдагч геометрийн
болон геометрийн хэв маяг м.э.ө. 1050-700 оныг хүртэл эртний грекийн
урлагийн анхдагч стилиуд байв. Энэ үеийн явцад ваарыг гагц геометрийн
хувьд зөв хээ угалз хэмээн чимэглэдэг байв. Харин хожим нь геометр хээг,
тэрчлэн хүмүүс болон амьтдыг нөхцөлт хэв маягаар дүрслэх болжээ.
Курос ба Кора
Помпей дахь Мистерий сэрүүн ордны ханын зурагт дионисийн нууцлалын ёслолд оролцож буй эмэгтэйчүүдийг дүрсэлжээ (м.э.ө. 100 жил)
М.э.ө. VII зууны
дунд үеэс эхлэсэн эртний үе баримлын хоёр хэлбэр: курос (нүцгэн хөвгүүн)
болон кора (урт хувцастай бүсгүй)-г буй болгожээ. Курос – ихэвчлэн
бурхныг юмуу цэрэг дайчныг дүрсэлсэн нүцгэн хөвгүүний баримал. Курос
хөвгүүдийг нүүрэн талд зогсож буйгаар дүрсэлдэг: тэдгээрийн бие нь
туйлаас тэгш хэмжтэй, Египетийн барималтай харьцуулахад алхам урагшилсан
зүйл байлаа. Хувцастай, эмэгтэй дүрс баримлыг кора гэж нэрлэдэг. Курос ч
тэр, кора ч тэр, өглөг барьцын холбоотой, шүтлэгийн баримлууд учир
тэдний нүүр царай нь амьд хөдөлгөөнтэй, “эртний инээсмэглэлтэй”, энэ нь
Египетийн баримлуудын ихэнхэд нь байдаг шинж чанар мөн.
Контрапост
Контрапостыг
эллинизмийн үеийн уран барималч Поликлет нээжээ.Түүний баримлууд нь
эртний сонгодог Грекийн болон тэнд ноёрхож байсан ардчилалын билэг
тэмдэг болдог. Уран барималч баримлын тэнцвэр зохицлыг нэг хөлөөр нь
тулгуур, нөгөөгөөр нь хөдөлгөөнд хөшсөн байдалтай гаргаснаар хүний
биеийн дээд хэсэг доод хэсэгтэйгээ харьцуулахад нэгэн зэрэг эсрэг тэсрэг
ялгааны эргэлтийг ашиглажээ.
Дорифер (грекээр жадчин цэрэг). Поликлетийн (м.э.ө. 440 оны орчим) хүрэл эх баримлын римийн гантиг хуулбар (м.э. 79 он).
Дорифер (грекээр жадчин цэрэг). Поликлетийн (м.э.ө. 440 оны орчим) хүрэл эх баримлын римийн гантиг хуулбар (м.э. 79 он).
Бодит байдлыг тусгасан нь
Улаан дүрст ваар нь дарсны бурхан Дионисийг дүрсэлдэг (ороомог хэлбрээр дугуйлсан бариул, м.э.ө. V зуун)
Ваарны зкургийн “хар
дүрст” техник м.э.ө. VI зуунд эртний грекүүд тархан суурьшсан бүхий л
дэлхий даяар буй болов. Түүний дараа улаан дүрст ваарны зураг м.э.ө. V
зууны эхний хагаст буй болов. Сонгодог үеийн туршид энэ хоёр техник
хүүрнэлийн бодит хэв маяг болон хувирав. Хөдөлгөөнгүй, курос баримлуудыг
амьд мэт болгох оролдлого эртний грекийн IV болон V зууны үеийн
сонгодог барималд өөрийн хөгжлөө олсон байлаа. Эртний үеэс сонгодог үед
шилжих үед буюу V зууны нэгдүгээр хагаст мастерууд биеийн хөдөлгөөн
(контрапост) болон алслалтыг онцлон заасан нарийн хэв маягийг буй
болгов. Энэхүү хэв маягийг төлөөлөгчид баримал дахь “сэтгэлийн
хөдөлгөөнийг” олж, дамжуулахыг эрмэлзэж байлаа.
Эллинизм тархсан нь
Августийн баримал: энд римийн анхны эзэн хааныг биеийн хөдөлгөөн зонхилох хэлбрээр урлажээ (м.э.ө.19-р оны орчимд)
Александр
Македонскийн эрин үед грекийн урлаг өргөн дэлгэрэв. М.э.ө. 323 оноос
м.э. хүртэл барималчид баримлын иөрх маяганд ихээхэн хөдлөл зүй үзүүлж,
баримлын хувцасны нугалаасуудыг нэлээд тод томруун гаргах болов.
Зогсонги хэлбрийн оронд дүрсийн эрчимтэй байдал гарч ирэв.
Римийн эзэнт улсын урлаг
М.э.ө. II зуунд
эллинист улсууд мөхсөнтэй холбоотойгоор Римд дүрслэх урлагийн өөрийн
гэсэн хэв маяг бүрэлдэж эхлэв. Баримал, хээ угалз бүтээх эхэн үедээ
римчууд эртний италийн болон эллинист загваруудыг дууриадаг байв. Цагийн
урсгалаар тэд хүнийг дүрслэх өөрийн гэсэн стильтэй болов. Эхтэйгээ маш
төстэй цээж баримлууд өндөр үнэлэгдэж байсан нь Бүгд найрамдах улсын
үеийн шүтлэгтэй холбоотой байлаа. Эзэн хаан Августын төр барьсан
дараагийн үед дүрслэх урлагт хэв маяг зонхилох болсноор мастерууд
дэлхийн хүчирхэг хүмүүсийн сүр хүчийг онцлон гаргахыг эрмэлзэх болов.
Эрх баригчдын баримлууд том том суурин дээр, ялалтын дугуй хаалгууд
болон баганууд дээр сүндэрлэх болж, эзэн хаадын аугаа их үйл хэргийн
талаар сануулах мэт болдог байв.